
2025 оны төвийн №1 баримт бичиг саяхан нийтлэгдэж, хөдөө аж ахуй, хөдөө тосгон, тариачдын асуудалд анхаарлаа хандуулан, хөдөө тосгоны шинэчлэлтийг цаашид гүнзгийрүүлж, хөдөө орон нутгийг иж бүрэн цэцэглүүлэн хөгжүүлэх, хөдөө аж ахуй, хөдөө тосгоны орчин үеийн шинэчлэлийг түргэтгэхэд шинэ төлөвлөгөө гаргасан байна.
Энэ жилийн төвийн №1 баримт бичигт хэд хэдэн талын “шинэ дохио” өгсөн юм:
Юуны өмнө шинэчлэлийн утга хамгийн хүчтэй харагдаж байна. Тодруулбал “Хөдөөгийн газрын тогтолцооны шинэчлэлийг гүнзгийрүүлж”, гэрээгээр дааж авсан газар, тариачдын хууль ёсны дагуу авсан орон сууц, нийтийн бүтээн байгуулалтын газар зэргийн ашиглалтын талаар цаашид шинэчлэн сайжруулахыг онцлов.
Хоёрдугаарт, үр тарианы аюулгүй байдлын улаан шугамыг бат хамгаалахыг онцлов. Тухайлбал үр тарианы аюулгүй байдал, хөдөө аж ахуйн гол гол бүтээгдэхүүний аюулгүй тогтвортой нийлүүлэлтийг үндэсний аюулгүй байдлын тэргүүнд тавьсан байна.
Гуравдугаарт, ядуурлаас гаргасан иргэд дахин томоохон цар хүрээтэйгээр ядууралд орохгүй байхыг баталгаажуулна.
Дөрөвдүгээрт, хөдөө аж ахуйн шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчийг анх удаа дурдав.
Тавдугаарт, хот суурин уялдсан нөхцөл байдалд “хөдөө орон нутгийг иж бүрэн цэцэглүүлэн хөгжүүлэх” дохио өглөө.
