Гол нь эдгээр хоол нь маш бага калори агуулдаг мөн цатгалан мэдрэмжийг удаан мэдрүүлдэг юм.
1. Ногоон вандуйтай ногоотой шөл

Амттай, бэлдэхэд хурдан, гол нь хайрч хуурахгүй хоол учир эрүүл хоолонд 100% орно.
ОРЦ:
-Төмс 3ш
-Лууван 1ш
-Сонгино
-Чинжүү
-Байцаа
-Ногоон вандуй
-1ц/х ургамлын тос
-Цуу
-1,5л ус
-Хүсвэл маш бага тахианы мах хийж болно
ХИЙХ АРГА:
Маш амархан бөгөөд амттай. Бүх ногоогоо кубик, сонгиноо нарийн хэрчин тахианы махаа нэмээд чанана. Төмс болох үед цуу болон өөрийн дуртай амтлагчаа нэмээд хоол бэлэн болно.
2. Бууцайтай ногон зутан шөл

Энэхүү ногоон зутан шөл нь амттайгаас гадна хүний биед маш тустай юм. Зутан шөлөнд нарийн ногоо их ордог тул хүчил төрөгчөөр баялаг учир турахад илүү их нөлөөтэй.
ОРЦ:
-Төмс 2-3ш
-Лууван 1ш
-Ногоон сонгино
-Нарийн ногоонууд: бууцай, яншуй, брокколи, байцаа, юуцай
-1 х/х ургамлын тос
-1ш лаврын навч
-Нунтаг перец
-Давс
-1,5л ус
ХИЙХ АРГА:
Төмсийг усанд чанаж болгоно. Сонгиныг жижиг хэрчээд, лууванг үрж өгнө. Лууван болон сонгиныг ургамлын тос дээр 5 минут хуурна. Төмстэй усан дээр лууван сонгиноо нэмнэ. Нарийн ногоонуудаа жижиг хэрчээд шөлөн дээрээ нэмнэ. 4-5 минут чанаж болгоод амтлана. Бэлэн болсон шөлийг хөргөөд зутан болтол блендэрдэнэ.
3. Өргөст хэмхтэй крем-шөл
Энэхүү зутан шөл нь маш бага калори агууламжтай ба биед маш их тустай шөл юм.
ОРЦ:
-Өргөст хэмх 4ш
-20г хушга
-1х/х нимбэгний шүүс
-Сельдерэй 1иш
-2х/х тараг
-1х/х оливын тос
-Нунтаг хар перец
-Давс
ХИЙХ АРГА:
Бүх орцыг нийлүүлээд блендэрдэнэ. Амтлаад хүйтнээр нь иднэ.
