2024 оны шинэ эрчим хүчний нийт суурилуулсан хүчин чадал 190 сая киловаттаас давлаа
2025-01-20 10:34
2024 оны шинэ эрчим хүчний нийт суурилуулсан хүчин чадал 190 сая киловаттаас давлаа
Хятадын Өмнөд нутгийн цахилгаан сүлжээний группээс 1-р сарын 18-ны өдөр мэдээлснээр, 2024 оны эцэс гэхэд Гуандүн, Гуанши, Юньнань, Гүйжөү, Хайнань зэрэг таван муж, өөртөө засах оронд шинэ эрчим хүчний нийт суурилуулсан хүчин чадал 190 сая киловаттаас давжээ.
Өнгөрсөн жил Хятадын Өмнөд таван мужид шинэ эрчим хүчний шинээр суурилуулсан хүчин чадал түүхэн дээд амжилт тогтоож, 59.32 сая киловаттад хүрсэн байна. Мөн өнгөрсөн онд Өмнөд таван мужийн шинэ эрчим хүчний үйлдвэрлэл өмнөх оныхоос 36%-иар өссөн байна.
Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх
