
“Хасар” дэвжээний бөхийн тэмцээн
“Хасар” дэвжээний бөхийн тэмцээний гурав дахь оны манлайгаар хэн тодрох бол хэмээн бөхийн хорхойтнууд аль эртнээс анхаарал тавьж байсан юм. Анхны жил Зүүн Үзэмчин нутагтай арслан Батжаргал тодрон байраар шагнуулж, хоёр дахь жил Монгол Улсын заан Санжаадамба тодорч AUDI Q7 машинаар шагнуулж байсан бол гурав дахь жил хэн манлайлах бол гэж хүсэн хүлээсэн бөхийн хорхойтнууд хэдэн мянгаар спортын ордонд хүрэлцэн ирсэн байлаа. Уг шийдвэрт барилдаанд Монгол Улсаас Батсуурь, Өсөхбаяр зэрэг 4 бөх хүрэлцэн ирж, Өвөр Монголын Батжаргал, Гэгээрэх, Алтансүх зэрэг шилдэг 12 залуу бөх хүч чадал, уран мэхээ шалгахаар оролцсон байна.

Шөвгийн дөрвийн барилдаанд Алтансүх Монгол Улсын Заан Өсөхбаярыг, Батжаргал Оргилбаатарыг давснаар үзүүр түрүүнд Алтансүх Батжаргалаар давж 300 мянган юаний эзэн болсон байна.

300 мянгын эзэн Алтансүх
