Хятадын аж үйлдвэр, мэдээллийн яамнаас энэ сарын 14-нд нийтэлсэн тоо баримтад 11 дүгээр сард Хятад улс шинэ эрчим хүчний 72 мянга 300 авто машин үйлдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 6 дахин нэмэгдсэн байна.
Үүнд, цэвэр цахилгаан хөдөлгүүртэй суудлын 30 мянган авто машин үйлдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 7 дахин нэмэгдэв. Цэнэглэж болдог холимог хөдөлгүүртэй 7509 суудлын авто машин үйлдвэрлэсэн нь өмнөх жилийнхээс 2 дахин, цэвэр цахилгаан хөдөлгүүртэй арилжааны тээврийн зориулалтын 30 мянга 900 авто машин үйлдвэрлэсэн нь 18 дахин нэмэгдэв. Цэнэглэж болдог холимог хөдөлгүүртэй арилжааны тээврийн зориулалтын 3893 авто машин үйлдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 97 хувиар нэмэгдэв. Эх сурвалжид тэмдэглэснээр, шинэ эрчим хүчний авто машин их хэмжээгээр үйлдвэрлэх болсон гол шалтгаан нь худалдан авалтын татвараас чөлөөлсөн явдал юм байна.

