Хятадын Төв радио, телевизийн 2025 оны Хаврын баярын гала тоглолт 01-р сарын 05-нд Бээжинд анхны бэлтгэлээ хийсэн байна.Хаврын баярын гала тоглолт 2024 онд дэлхийн өвд амжилттай бүртгүүлснээрээ энэхүү удаагийн тоглолт биет бус соёлын өвийн элементүүдийг онцлон тэмдэглэх дээр анхаарал хандуулж, Хятадын гайхалтай уламжлалт соёлын мөнхийн сэтгэл татам байдлыг бүрэн харуулахаар зорьсон юм.

Хаврын баяр буюу сар шинийн баяр нь Хятадын хамгийн чухал уламжлалт баяруудын нэг бөгөөд энэхүү баярын гала тоглолт үзэж сар шинээ угтах нь олон мянган гэр бүлүүдийн хувьд үнэ цэнтэй уламжлал юм. Энэ тоглолт нь 1983 онд анх зохион байгуулагдаж байсан бол Гиннесийн номд дэлхийн хамгийн олон үзэгчтэй телевизийн хөтөлбөрөөр бүртгэгдсэн юм.
