Намар цаг агаар хуурай, өдөр шөнийн температурын зөрөө нэмэгдэх үед ханиалга харьцангуй ихэсдэг. Намрын ханиалгыг хоололтоор зогсоож болно.
Иньбэй алимны шүүс уушгийг цэвэрлэн, ханиадыг намдааж, цангаа тайлдаг. Орц нь 20 грамм цагаан мөөг, нэг ширхэг алим, 5 грамм чуань бэй мү, 20-30 грамм мөсөн чихэр. Хийх арга нь цагаан мөөг усанд дэвтээж жижиг хэсэг болгон, алимыг хальсалж, цөм болон үрийг нь авч жижиг хэсэг болгон хэрчиж аваад чуань бэй мүтэй хамт шөлний саванд хийж, зохих хэмжээний ус нэмээд нэг цаг орчим жигнэнэ.
Лууван болон ганьбэйтэй булууны шөл нь дэлүү, уушгинд тэжээл өгдөг бөгөөд хоолыг амттай болгож, уушгийг чийглэн, цэр арилгадаг. Орц нь 500 грамм цагаан лууван, 50 грамм ганьбэй, 200 грамм будаа. Хийх арга нь цагаан лууванг хальсалж хэрчинэ, ганьбэйг богино долгионы зууханд хийж, 20 секунд халаагаад халуунаар нь жижиг болгон хэрчинэ. Дараа нь цагаан будаатай хамт нэг цаг орчим чанаад, давс хийнэ.
Сарнай цэцэгтэй алимны ундаа нь тэжээл нөхөж, уушгийг чийгшүүлэн, халууныг гадагшлуулж, хоолойг сайжруулдаг. Орц нь нэг ширхэг том алим, 10 грамм сарнай цэцэг, 10 грамм майдүн, 5 ширхэг пан дахай. Хийх арга нь алимыг жижиг болгон хэрчээд сарнай цэцэг, майдүн, пан дахайтай хамт буцалгана. Алим дунд зэргийн болоход зохих хэмжээний мөсөн чихэр нэмж дахин буцалгаж гүйцэд болгоно. Дараа нь алимыг саванд хийж, шүүстэй нь хамт хөргөнө.
Усны каштан сараана цагаан мөөгний шөл нь уушгийг чийгшүүлж, цэрийг арилгаж, ханиалгыг намдаан, халууныг цэвэрлэж, цангаа тайлдаг. Орц нь 30 грамм бичи /Eleocharis dulcis/, 15 грамм сарнай цэцэг, 5 ширхэг чавга, 20 грамм цагаан мөөг, 20 грамм мөсөн чихэр. Хийх арга нь сарнайг хальсалж, нухаш болгоно, сарнай цэцгийг бүлээн усанд дэвтээж зөөлөн болгоно. Чавганы үрийг авч хаясны дараа жижиг хэсэг болгоно. Цагаан мөөгийг усанд дэвтээж зөөлрүүлнэ. Дараа нь бүгдийг хутгах машинд хийгээд, 2 аяга ус нэмж хутгана. Бүх материалаа хийсний дараа ус нэмж буцалгана.
