solongonews
Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын 2025 оны ээлжит хурлын нээлт боллов
2025-03-27 16:48
Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын 2025 оны ээлжит хурлын нээлт болов

Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын 2025 оны ээлжит хурлын нээлтийн ёслол 03-р сарын 27-ний үдээс өмнө болж, нээлтийн ёслолд 1500 гаруй зочин оролцов. Тэд 60 гаруй улс орон бүс нутгаас хүрэлцэн ирж, үүнд олон орны улс төрчид, олон улсын байгууллагын төлөөлөл, аж ахуйн нэгжийн төлөөлөгчид оролцсон байна.

Энэ жилийн уулзалтын хэлэлцэх асуудал илүү олон талтай, хэтийн төлөвтэй байж, уулзалтаар ерөнхий чиг хандлагыг ойлгох, өсөлтийг дэмжих, ирээдүйг тодорхойлох, хөдөлгөгч хүчийг судлах гэсэн дөрвөн үндсэн чиглэлээр хэлэлцэн, хиймэл оюун ухааны хэрэглээ болон удирдлага, дижитал холболт зэрэг хамгийн сүүлийн үеийн сэдвүүдийн талаарх тусгай хэлэлцүүлгийг шинээр нэмж оруулсан байна.

Нээлтийн ёслолоос өмнө эрчим хүчний өөрчлөлт, худалдааны шинэ түлхэц, дэлхийн ханган нийлүүлэлтийн сүлжээ зэрэг сэдвүүдээр хэд хэдэн форум зохион байгуулж, хуралд оролцож буй зочид “Ази дахь эрчим хүчний өөрчлөлтийн хамтын ажиллагаа”, ”Дэлхийн эдийн засгийн өсөлтийн хэтийн төлөв болон тулгарч буй сорилтууд”, “Улс орнууд харилцаа холбоогоо хэрхэн бэхжүүлж, худалдаа хөрөнгө оруулалтыг чөлөөтэй болгон хялбарчлахыг дэмжих” зэрэг агуулгын эргэн тойронд Бө-Аогийн оюун ухааныг төвлөрүүлж, хамтын хөгжлийн талаар судалгаа шинжилгээ хийсэн байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл