solongonews
Дэлхийн худалдааны хэмжээ 2024 онд 33 их наяд ам.долларт хүрчээ
2025-03-17 15:43
Дэлхийн худалдааны хэмжээ 2024 онд 33 их наяд ам.долларт хүрчээ

 

НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурал сүүлийн өдөр тайлан нийтэлж, 2024 онд дэлхийн худалдааны хэмжээ 33 их наяд ам.долларт хүрч, 2023 оныхоос 3.7 хувиар нэмэгдэн шинэ дээд цэгтээ хүрсэн ч 2024 оны сүүлийн хагаст худалдааны өсөлтийн хурд саарсан тухай нийтлсэн байна.

Уг тайланд 2024 онд дэлхийн худалдааны өсөлтийг үйлчилгээний салбар эерэгээр нөлөөлсөн гэж тэмдэглэжээ. Үйлчилгээний салбар өнгөрсөн онд 9 хувиар өссөн нь нийт өсөлтийн бараг 60 хувийг бүрдүүлсэн бол барааны худалдаа 2 хувиар өссөн байна. 2024 онд хөгжиж буй орнуудын худалдааны өсөлт хөгжингүй орнуудынхаас давж, хөгжиж буй орнуудын импорт, экспорт бүтэн жилийн хугацаанд 4 хувиар, 4-р улиралд 2 хувиар өссөн байна. Дөрөвдүгээр улиралд Хятад, Энэтхэгийн худалдааны өсөлт эрчимтэй нэмэгдэв. Үүний зэрэгцээ хөгжингүй орнуудын худалдаа зогсонги байдалд орж, импорт, экспортын өсөлт удаан байж, дөрөвдүгээр улиралд хоёр хувиар буурсан байна.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл