solongonews
Жао Лэжи Тайландын Ерөнхий сайд Петонтан Чинаватратай уулзав
2025-02-07 10:36
Жао Лэжи Тайландын Ерөнхий сайд Петонтан Чинаватратай уулзав

БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жао Лэжи Бээжин хотноо 2-р сарын 6-ны өдөр Тайландын Ерөнхий сайд Петонтан Чинаватратай уулзав.

Уулзалтын үеэр Жао Лэжи хэлэхдээ, Хятад, Тайландын харилцаа урт хугацааны эрүүл, тогтвортой хөгжилөө хэвээр хадгалсаар ирсэн юм. Энэ жил Хятад, Тайландын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн тохиолоор, хоёр орны удирдагчдын тохиролцсон  чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, олон салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хурдасгаж, Хятад-Тайландын хувь заяаны нэгдмэл цогцыг бүтээн байгуулах шинэ хуудасыг хамтаар нээхэд Тайландтай хамтран ажиллахад Хятад улс бэлэн байна. Хууль тогтоох байгууллагуудын харилцаа нь Хятад-Тайландын хувь заяаны нэгдмэл цогцыг бүтээн байгуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг гэв.

Петонтан Чинаватра хэлэхдээ, Тайланд нэг Хятадын бодлогыг чанд баримталж, олон салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх, хууль тогтоох байгууллагатай хэлхээ холбоогоо бэхжүүлэх, цахим залилангийн гэмт хэрэгтэй хамтран тэмцэх, илүү тогтвортой, хөгжил цэцэглэлтэй Тайланд-Хятадын хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах талаар Хятадтай хамтран ажиллахад бэлэн байна гэв.

 

 

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл