Ер бусын 2024 оноо үдэж, бид хүлээлтээр дүүрэн 2025 оноо угтан авлаа. Шинэ жилийн эхээр төв засгийн газраас эхлээд орон нутгийн захиргаа хүртэл хүмүүс шаргуу ажиллаж, ард иргэд урагш тэмүүлэн, Хятадын эдийн засаг давлагааг сөрөн чансаатай хөгжлийн замаар урагшилж байна.
Хөгжлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлж эдийн засгийг тогтворжуулав
01-р сарын 01-нд бүх хүчээрээ 168 цаг тасралтгүй ажилласны эцэст Дэлхийн хамгийн том "Хуа Лүн- No1" цөмийн цахилгаан станц Шинэ жилдээ "сайн эхлэл" тавьсан юм. Хятадын цөмийн цахилгаан станцын компанийн харьяа Жан Жөүгийн цөмийн цахилгаан станцын 1-р номерт цогцолбор бизнесийн зориулалтаар ашиглалтад оров.
41 дэх удаагийн Хятад• Харбины олон улсын мөс, цасны баяр 01-р сарын 05-нд олон мянган километрийн тэртээд орших Хармөрөн мужид нээгдлээ. Харбины мөс, цасны ертөнц цэцэрлэгт хүрээлэн хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Тус цэцэрлэг нээлттэй болсноос хойш нэг сая гаруй жуулчин хүлээн авсан байна.
Урт хугацаатай тусгай бондын банкны цар хүрээг нэмэгдүүлэв, Үндэсний томоохон стратегийг хэрэгжүүлэх, чухал бүсүүдийн аюулгүй байдлын чадавхыг бэхжүүлэв. Төвийн төсөв дэх хөрөнгө оруулалтын хэмжээг бага зэрэг нэмэгдүүлж дэмжлэгийн цар хүрээг сайжрууллаа. “14-р таван жилийн төлөвлөгөө”-ний 102 томоохон төслийг саадгүй дуусгахад дэмжлэг үзүүлэв. Төв засгийн газар 2025 онд хэрэглээний хуучин бараагаар шинэ бараа солих худалдаанд зориулж 81 тэрбум юанийн санхүүгийн эхний багцыг урьдчилан гаргаж, томоохон тоног төхөөрөмжийн шинэчлэл, хэрэглээний бараа бүтээгдэхүүний хуучныг шинээр солих худалдаанд санхүүгийн дэмжлэгийг нэмэгдүүлэв. “Өсөлтийн шинэ цэгүүдийг цаашид нэмэгдүүлж, соёл, аялал жуулчлалын хэрэглээг дэмжих арга хэмжээ” гэх бодлогын баримт бичгийг хэвлэн тарааж, 6 талын 18 тусгай арга хэмжээг санал болгосон.
Одоогоор 2024 онд 700 тэрбум юанийн урт хугацааны тусгай бондоор дэмжигдсэн төслүүд үндсэндээ хэрэгжиж эхэлсэн бөгөөд 1.2 их наяд юань гаруй хөрөнгө оруулалт хийв. 2025 оны 100 тэрбум юанийн төслийн жагсаалтыг урьдчилан гаргасан байна. Нэгдүгээр сарын 11-ний байдлаар шинэ онд бүх Хятадын киноны тасалбарын нийт үнэ 1 тэрбум юанийг давсан. Нэгдүгээр сард Хятадын жижиглэнгийн худалдааны үзүүлэлт 51.1 хувь болж өссөн. "China Travel" тавцан үргэлжлэн эрэлт ихтэй хэвээр байгаа бөгөөд саяхан тэмдэглэсэн шинэ оны баярын үеэр гадаадын иргэдийн Хятадад аялсан тоо өнгөрсөн оны мөн үеэс 34 хувиар өссөн байна.
Шинэ эрчим хүчний тээврийн хэрэгсэл бол Хятадын чансаатай хөгжлийг ажиглах цонх юм. 01-р сарын 13-нд Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн холбооноос 2024 онд Хятадад шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн үйлдвэрлэл, борлуулалт анх удаа 10 саяас давж, автомашины хүчирхэг улс руу хөгжиж байна гэсэн тоо баримтыг нийтэлжээ. Гялалзсан тоон үзүүлэлтүүдийн цаана чансаатай хөгжлийн эрч хүч харагддаг.
Сүүлийн хэдэн өдрүүдэд Францын Санофи, Германы Фольксваген, Японы Тойота машины компани зэрэг гадаадын хөрөнгө оруулагчид Хятадад хөрөнгө оруулах цар хүрээгээ тэлэв. Хятад, Германы Худалдааны Танхимын судалгаагаар судалгаанд хамрагдсан компаниудын 92 хувь нь Хятадад үргэлжлүүлэн үйл ажиллагаагаа явуулахаар төлөвлөж байна гэсэн дүгнэлт гарчээ. Хүйфэн зэрэг гадаадын байгууллагууд 2025 оны дэлхий дахины хөрөнгө оруулалтын хэтийн төлөвийг танилцуулж, Хятадын зах зээлд үргэлжлэн итгэл найдвар тавьж байна гэдгээ илэрхийлсэн юм.
Шинэчлэл инновацид анхаарлаа төвлөрүүлж хөгжлийн шинэ давуу талуудыг бий болгов
АНУ-ын Лас Вегаст "Хятадад үйлдвэрлэв" нээлтээ хийлээ. 01-р сарын 07-ноос 10-ны хооронд АНУ-ын Лас Вегас хотноо болсон 2025 оны Хэрэглээний электрон барааны үзэсгэлэнд "Хятадад үйлдвэрлэв" олон хүний анхааралд орлоо.
CES нь олон улсын хэрэглээний электрон барааны чиг хандлагыг тодорхойлдог. Үзэсгэлэнг зохион байгуулагч, АНУ-ын хэрэглэгчдийн технологийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Гари Шапиро:
- Хятадын нэлээд олон аж ахуйн нэгж 2025 оны “CES-ийн инновацийн шагнал”-ыг хүртлээ гэж хэлэв.
Логистикийн өөрийн өртгийг үр дүнтэй бууруулах үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан, шинэчлэлийн хэд хэдэн арга хэмжээг нэвтрүүлж, хэрэгжүүлсэн юм. Дэлхийн хамгийн хурдан өндөр хурдтай галт тэрэг CR450 загварыг танилцуулсан, анхны олон зориулалттай хайгуул судалгааны хөлөг онгоц "Тань Сүө - 3" ашиглалтад орсон гэх зэргээр жагсааж болно. Энэ мэтээр шинжлэх ухаан, технологийн томоохон ололт амжилтууд дараалан хэрэгжиж байна.
"Хятадын салютын нутаг" гэгддэг Хунань мужийн Люян хотод бямба гарагийн орой бүр салютын наадам болж, Хятадын дотоодын болон гадаадын жуулчдын анхаарлыг татдаг.
Шинэ жилээс эхлэн Хятадын уламжлалт үйлдвэрлэлүүд хурдтай шинэчлэгдэж байна. Аньхүй мужийн Хэфэй хотод дижитал технологийн тусламжтайгаар ухаалаг үйлдвэрүүд болон нүүрсхүчлийн бус үйлдвэрүүд гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, тоног төхөөрөмжийн үйлдвэрүүдийг гүнзгийрүүлэн өөрчлөх боломжийг үргэлжлүүлэн дэмжиж байна. Жанши мужийн Гүйши хот нь “Зэсийн нутаг” гэдэг давуу талаа үр дүнтэй ашиглан, цэвэр, тогтвортой исэлдсэн зэсийн баяжмал зэрэг бүтээгдэхүүн шинээр боловсруулж, гадаадаас урт хугацаагаар оруулдаг байсныг болиулав.
Шинэ жилийн баяраар Хятадын үйлдвэрлэсэн том оврын нисэх онгоц C919 анх удаа Шанхай-Хонконг хооронд бизнесийн зориулалтаар тогтмол нислэг үйлдэж, бүс нутгийн чиглэлд бизнесийн зориулалттай нислэг хийж эхэлсэн юм. Гадаадын хэвлэл мэдээллийнхэн шинжээчдийн үгээс эш татан, ирэх 15 жилд дэлхийн таван шинэ нисэх онгоц тутмын нэг нь Хятадынх байх болно гэж мэдээлсэн байна.
Шанхай дэлхийн хэмжээний хиймэл оюун ухааны үйлдвэрлэлийн баазыг байгуулж байна. Чүнчин Жилянь цахилгаан тээврийн хэрэгслийн дэлхий дахины үйлдвэрлэлийн бааз байгуулах ажлыг хурдасгаж байна. Ляонин нисгэгчгүй хөлөг онгоц болон хүн дүртэй роботын үйлдвэрлэлийг хөгжүүлж байна. Хайнань мужийн Вэньчан хот хиймэл дагуулын супер үйлдвэрийн хэд хэдэн дэмжлэг үзүүлэх төслүүдийг эхлүүлсэн. Энэ жишээгээр уламжлалт үйлдвэрлэл болон хөгжиж буй үйлдвэрлэл бие биенээ дэмжиж, давуу талуудаа илүү хөгжүүлэн ажиллаж байна. Орчин үеийн үйлдвэрлэлийн тогтолцоог байгуулах ажлыг хурдасгаж, эдийн засгийн бүтцийг сайжруулан шинэчлэхэд дэмжлэг үзүүлж, чансаатай хөгжилд шинэ түлхэц үзүүлж байна.
Шинэчлэлийг бүх талаас нь гүнзгийрүүлэн, янз бүрийн газарт шинэ судалгаа хийж байна. Бээжин хот "бичиг баримтгүй үйлчлүүлэх"-ийг дэмжин, аж аухйн нэгжүүдийн бичиг баримт хөөцөлдөх явцыг хялбарчлах туршилт хийх болно. Шанхай үйлдвэртэй холбоотой захиргааны шалгалтыг чанд зохицуулах 21 арга хэмжээг хэрэгжүүлэв. Хунань мужийн Хэнян хот зэрэг газрууд худалдааны байшингуудыг байшингийн доторх талбайн үнээр борлуулна гэж зарласан байна.
Хятадад шинэчлэл, инновацийн үр соёолж хүчирхэгжихийн хэрээр Хятадын эдийн засаг илүү уян хатан, эрч хүчтэй болж байна.
Иргэдийн амьжиргаа, сайн сайхан байдлыг дээшлүүлж, аюулгүй байдлын бат бөх үндэс суурийг тавив
Шинэ жилийн дараахан Ганьсү мужийн Тяньшүй хотын Майжи дүүргийн Наньшань дахь Хуаниү алимны баазад алим жимсний ургац сайн байлаа.
Тяньшүй хотын Хуаниү алим нь тус орон нутгийн тариаланчдын орлогын гол эх үүсвэр юм.
- Энэ жил жимсний цэцэрлэгээ 12 мянган мү /1га=15мү/ талбай болгон өөрчлөн өргөжүүлж, 10 мянган мү талбай стандартчилсан жимсний цэцэрлэг болгохоор төлөвлөж байна. Ингэснээр Хуаниү алим илүү олон хүнд танигдаж, тосгоны оршин суугчдын орлого нэмэгдэн илүү чинээлаг болно гэж Майжи дүүргийн жимсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх төвийн тамгын газрын захирал Лүө Шюй-И хэлэв.
01-р сарын 10-нд Хунань мужийн Чанша хотын Юйхуа дүүргийн Лингүн зах дээр зохион байгуулагдсан Ажил хайгчдад туслах, ажлаар хангах арга хэмжээнд 159 хүн ажлын байраар хангагдлаа.
Чанша хотын Ажил эрхлэлтийн үйлчилгээний төвийн холбогдох хариуцлагатай албаны хүн:
- Нэгдүгээр сард Чанша хот ажилд жуулчлах 49 үйл ажиллагаа зохион байгуулж, 10000 шахам хүнийг ажлын байраар хангалаа гэж хэллээ.
2025 оны "Иргэдийн амьжиргааг сайжруулах төслийн жагсаалт" авах арга хэмжээнүүд нь бүгдээрээ хүмүүсийн сэтгэлд хүрч байна. Жэн Жян мужийн Нин Бө хот нь 10 мянга гаруй нийтийн машины зогсоолыг шинээр нээв. Гүйжөү мужийн Аньшүнь хот нь хотын олон нийтийн эрүүл мэндийн үйлчилгээний төв зэрэг 12 томоохон төслийг хэрэгжүүлэх явцыг хурдасгасан байна. Шаньдүн мужийн Яньтай хот нь чанар сайтай орон сууцны 15 барилга барих, хотын төвийн 21 тосгоныг шинэчилж эхэлсэн бөгөөд үлгэр жишээ үзүүлэх 70 хороолол байгуулж байна. Энэ жишээгээр иргэдийн амьжиргаанд тустай ажлууд хийхээс эхлэн иргэдийн амьжиргааны дутагдлыг нөхөн, иргэдийн амьдралын чанарыг сайжруулж байна.
2024 онд Хятадын жил тутмын үр тарианы үйлдвэрлэл анх удаа 0,7 их наяд килограммыг давж, шинэ түвшинд хүрэв. Үр тариа, тосны тариалангийн ургац нэмэгдэж, үр тарианы үйлдвэрлэлийг дэмжих бодлогын систем тасралтгүй сайжирснаар энэ жил хүнсний аюулгүй байдлын үндэс суурь илүү бат бөх байх болно.
Эрчим хүчний эх үүсвэр илүү тогтвортой болов. Дэлхийн хамгийн том ус татах эрчим хүч нөөцлөх цахилгаан станц /pumped storage power station/ бүрэн ажиллаж байна. Ордосын хотгорын Жинчуан бүсэд маш их хэмжээний ураны уурхай илрүүлж, Хятадын ураны нөөцийн аюулгүй байдлын түвшинг ихээхэн дээшлүүлэв. Хөхнуур Төвдийн өндөрлөг нь 10 сая тонны зэсийн хүдрийн нөөцийн дөрвөн баазыг байгуулж, зэсийн нөөц 150 сая тонн байхаар тооцогдож байна.
