”Нэжа 2” киноны тасалбарын орлого 12 тэрбум юанийг давжээ
2025-02-17 17:01
”Нэжа 2” киноны тасалбарын орлого 12 тэрбум юанийг давжээ
Онлайн платформуудын мэдээллээс үзэхэд, 2-р сарын 17-ны байдлаар “Нэжа 2" киноны дэлхийн хэмжээнд зарагдсан тасалбарын орлого (урьдчилсан борлуулалтыг оруулаад) 12 тэрбум юанийг давж, дэлхийн киноны тасалбарын орлогын жагсаалтын эхний 10-т орох гэж байна.
Өмнө нь “Нэжа 2" кино нь дараалан олон дээд амжилт тогтоож, дэлхийн хэмжээний хүүхэлдэйн киноны тасалбарын орлогын жагсаалтын эхний 2-т бичигдэж, тасалбарын орлогоор 10 тэрбум юанийг давсан Хятадын анхны кино болсон бөгөөд Азийн анхны кино болсон юм. Мөн дэлхийн киноны ганц зах зээлд хамгийн өндөр тасалбарын орлого олсон рекордыг тогтоосон байна.
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх
