
2025 оны Жүн Гуаньцүнь чуулга уулзалтын нээлтийн ёслол 03-р сарын 27-ны өдөр Бээжингийн Хайдянь дүүргийн Жүн Гуаньчүнь олон улсын инновацын төвд болов. Энэ жилийн чуулга уулзалт “Шинэ бүтээмж ба дэлхийн шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагаа” уриан дор болж байгаа юм. Чуулга уулзалт нь бага хурал, технологийн гүйлгээ, амжилтын нээлт, дэвшилтэт уралдаан тэмцээн, туслах үйл ажиллагаа зэрэг таван үндсэн хэсэгт 128 үйл ажиллагаа явуулж байна. Үүний зэрэгцээ хиймэл оюун ухааны том загвар, бие даасан оюун ухаан, квант технологи, биоанагаах ухаан, 6G, тархи-компьютерийн интерфейс зэрэг дэвшилтэт салбарт технологийн дэвшил, салбарын хөгжлийн чиг хандлагын талаар гүнзгий хэлэлцүүлэг явуулах болно.


