Татварын ерөнхий газраас 02-р сарын 05-ны өдөр нийтэлсэн нэмэгдсэн өртгийн албан татварын тоо баримтаас үзэхэд, Цагаан сарын баяраар бүх Хятадын хэмжээнд хэрэглээний салбарын өдрийн дундаж борлуулалтын орлого өнгөрсөн оны Цагаан сарын баяртай харьцуулахад 10.8 хувиар өссөн байна. Үүнээс бараа бүтээгдэхүүний хэрэглээ, үйлчилгээний хэрэглээ өмнөх оны мөн үеэс 9.9, 12.3 хувиар тус тус өссөн байна.
Татаас олгох бодлого нэмэгдсэн нь гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, гэрийн тавилгын бүтээгдэхүүний хэрэглээний хурдацтай өсөлтийг бий болгосон. Цагаан сарын баярын амралтын үеэр гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, дуу дүрсний хэрэгслийн борлуулалтын орлого өмнөх оны мөн үеэс 166.4 хувиар өсч, үүний дотор телевизор зэрэг гэр ахуйн дуу, дүрс бичлэгийн хэрэгслийн борлуулалт 226.8 хувиар өссөн байна.
Аялал жуулчлалын үйлчилгээний хэрэглээ хурдацтай өссөөр байна. Цагаан сарын баярын үеэр аялал жуулчлалын салбарын үйлчилгээний борлуулалтын орлого өмнөх оны мөн үеэс 37.5 хувиар өссөн юм. Амралт, зугаа цэнгэлийн үйл ажиллагаа, паркийн үзэсгэлэнт газруудын үйлчилгээний борлуулалтын орлого өмнөх оны мөн үеэс 81.9, 59.5, 14.1 хувиар тус тус өссөн байна.
Соёл, урлаг, спортын үйлчилгээний арга хэмжээ байнга зохиогдох болж. Цагаан сарын баярын үеэр соёл, урлагийн үйлчилгээний борлуулалтын орлого өмнөх оны мөн үеэс 66.3 хувиар өссөн байна. Үүнээс утга зохиол, урлагийн бүтээл, тоглолтын үйлчилгээний орлого, урлагийн тоглолтын талбайн борлуулалт өмнөх оны мөн үеэс 83.9, ба 65.9 хувиар тус тус өссөн байна.
