12-р сарын 30-ны өдрийн 12 цаг гэхэд, Хамигийн Юйшань салхин цахилгаан станцыг сүлжээнд холбосноор Шиньжяны шинэ эрчим хүчний ерөнхий цогцолбор 100 сая киловаттыг давж, Шиньжяны хамгийн том цахилгаан эрчим хүчний эх үүсвэр болсон юм.

Үндэсний цахилгаан сүлжээний Шиньжяны цахилгаан эрчим хүчний ХХК-ийн холбогдох албаны хүний танилцуулснаар, энэхүү төсөл нь Хятадын элсэн цөл, говь, цөлжилт ихтэй бүсэд хийсэн салхи, фото цахилгааны баазын хоёр дахь ээлжийн төсөл юм. 100.3 сая киловатт шинэ эрчим хүчний цогцолборт салхины цахилгаан 43.64 сая киловатт, фото цахилгаан 56.66 сая киловатт хүрч байна.

ШУӨЗО-ны Хөгжил өөрчлөлтийн хорооны мэдээллээс үзвэл, Шиньжяны нарны эрчим хүчний нөөц 4.2 тэрбум киловатт, салхины эрчим хүчний нөөц 1 тэрбум киловатт орчим байгаа юм байна.
