solongonews
Танай гэрийн хамгийн үрэлгэн хүн хэн бэ? Түүнд зориулав
2015-12-04 18:06
Аливааг хэмнэж сур. Юу ч байсан хэмнэх хэрэгтэй. Урьд нь ямар нэг хэмжээгээр хэмнэлт хийж байгаагүй хүмүүс шууд хэмнэж чадахгүй нь мэдээж боловч аажимдаа бүхнийг хэмнэхэд суралцана. Ингэх нь танд ч ашигтай.

        Орой бүр тооцоогоо бич. Хэмнэлт хийгээд ирэхээр өдрийн тооцооны үр дүн танд урам зоригийг нэмэх болов уу. Мэдээж хэрэггүй баахан юманд мөнгөө бөөн үрснээс тодорхой хэмжээгээр хэмнэлтийг хийж байгаад час хийсэн сайхан эдлэлд мөнгөө зарах нь кайфтай биш гэж үү?

Хэтэвчиндээ зориуд бага мөнгөтэй яв. Үрэлгэн хүмүүс хэтэвчиндээ байгаа мөнгөнийхээ хэрээр үрэх гээд байдаг нь нууц биш. Үүнийгээ хэрэгтэй юм авлаа, хэрэггүй зүйлд мөнгөө огт зарлагадаагүй шүү дээ гэх бодлоор хаацайлдаг. Үнэн хэрэг дээрээ яг өнөөдөртөө хэрэггүй, тэдгээрээс илүү шаардлагатай, хэрэгцээтэй байгаа зүйлдээ л мөнгөө зарцуулж сурах хэрэгтэй.

Зардлын төлөвлөгөө гаргаж ажилла. Сарын орлогоо үндэслэн, тогтмол гардаг зардлаа (байр, утас г.м.) тооцоолоод нэг өдөр гарах зардлын дүнг гаргаж, түүнтэй тохирох хэмжээний мөнгийг хэтэвчиндээ авч яв. Дунджаар өдөрт 5000 төгрөг зарцуулна гээд тооцоход гэмгүй.

Үүний эцэст танд мөнгө хуримтлагдсан байх болно.  Цаашлаад тавьсан зорилгодоо хүрч чаддаг тэвчээртэй болно. Өөртөө итгэх, өөрөөрөө бахархах сэтгэгдэл төрнө.

Зохиогч: Э.Туяа
Найруулагч: Э.Туяа
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл