Хятадын аж үйлдвэр болон мэдээллийн технологийн яамнаас 12-р сарын 23-ны өдөр нийтэлсэн тоо баримтаас үзвэл, 11-р сарын эцсийн байдлаар, Хятад улсын 5G сүлжээний гар утас хэрэглэгчдийн тоо 1 тэрбум 200 саяд хүрч, үүрэн телефоны хэрэглэгчдийн 56 хувийг эзэлж, өмнөх жилийн эцсийнхээс 9,4 нэгжээр нэмэгдсэн байна.
Хятад улсад 5G, Гигабит оптик сүлжээ, Юмсын интернет зэрэг сүлжээний дэд бүтцийн бүтээн байгуулалт улам гүнзгийрэн ахиж, холбогдсон хэрэглэгчдийн тоо үргэлжлэн өргөжиж, мобайл интернетийн хандалтын урсгал хурдацтай өсч байна. 11-р сарын эцсийн байдлаар, 5G үндсэн станцын нийт тоо 4 сая 191 мянгад хүрч, өмнөх оны эцсээс 815,000-аар цэвэр өссөн байна, бүх Хятадын хэмжээнд интернетийн өргөн зурвасын холболтын портуудын тоо 1.2 тэрбумд хүрч, өмнөх оны эцсийнхээс 63.6 саяар цэвэр өссөн байна.
Тоо баримтаас үзвэл, энэ оны эхний 11 сард харилцаа холбооны салбарын нийт орлого 1 тэрбум 594 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 2,6 хувиар өссөн байна.
