Хятадын Нийгмийг аюулаас хамгаалах яамнаас 1-р сарын 17-нд гаргасан хамгийн сүүлийн статистикийн мэдээллээр 2024 оны эцэс гэхэд Хятад улсын шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн тоо 31.4 саяд хүрч, нийт тээврийн хэрэгслийн 8.90 хувийг эзэлж байна. 2024 онд 11.25 сая шинэ эрчим хүчний тээврийн хэрэгсэл шинээр бүртгэгдэсэн бөгөөд энэ нь шинээр бүртгүүлсэн тээврийн хэрэгслийн 41.83 хувийг эзэлж, 2019 онд 1.2 саяас 2024 онд 11.25 сая болж 2023 онтой харьцуулахад 3.82 сая буюу 51.49 хувиар өсч, хурдтай өсөх чиг хандлагатай байна.
Цахилгаан авто машин 2014 оны эцэс гэхэд 120,000 байсан бол 2022 оны 6-р сарын сүүлчээр 10.01 сая болтлоо долоон жил хагасын хугацаа зарцуулжээ. 2022 оны зургадугаар сарын сүүлчээр 10.01 сая байсан бол 2023 оны эцэс гэхэд 20.41 сая болтлоо жил хагасын хугацаа зарцуулжээ. 2023 оны эцэс гэхэд 20 сая гаруй байсан бол 2024 оны эцэс гэхэд 31.4 сая болтлоо нэг жил зарцуулжээ.
Шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн хурдтай өсөлт нь зай, мотор, электрон хяналт зэрэг техник хангамжийн дэвшил, цэнэглэх төхөөрөмж зэрэг талаар сайжруулах, хэрэглэгчдийн байгаль орчныг хамгаалах үзэл баримтлал сайжирч буйтай холбоотой юм.
Одоогийн байдлаар Хятадад шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн тоо нийт тээврийн хэрэгслийн 8.90 хувийг эзэлж байна. Шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн хөгжлийн орон зай болон Хятадын дотоодын асар их эрэлт хэрэгцээ нь Хятадын шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хүчтэй дэмжлэг үзүүлнэ гэдгийг аж үйлдвэрийн мэргэжилтнүүд онцолж байна.
1-р сарын 14-нд эхэлсэн Цагаан сарын баярын тээврийн үйлчилгээнйи байдлаас харахад, шинэ эрчим хүчний тээврийн хэрэгэл замын хөдөлгөөнйи оролцох нь олширсон шинэ чиг хандлагатай байж, хурдны замын үйлчилгээний бүсүүдийн 97 хувь нь "ухаалаг аялалд" туслах цэнэглэх байгууламж барьжээ. Шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслүүд түгээмэл болж, ухаалаг сүлжээний технологи хөгжихийн хэрээр ухаалаг аялал аажим аажмаар түгээмэл болж байна.
