solongonews
Германы компаниуд Хятадын зах зээлд итгэл дүүрэн байна
2025-03-04 17:34
Энэ оны 01-р сард Германы Эдийн засгийн хөгжил, гадаад худалдааны холбооны хүрээлэнгийн дарга Михаэль Шумань гадаадын мэргэжилтнүүдийн төлөөлөгчөөр Хятадын Засгийн газраас зохион байгуулсан Цагаан сарын баярын симпозиумд уригдан оролцов

        Энэ оны 01-р сард Германы Эдийн засгийн хөгжил, гадаад худалдааны холбооны хүрээлэнгийн дарга Михаэль Шумань гадаадын мэргэжилтнүүдийн төлөөлөгчөөр Хятадын Засгийн газраас зохион байгуулсан Цагаан сарын баярын симпозиумд уригдан оролцов.

        “Надад маш их хүндэтгэлтэй санагдаж байна”. Шумань тухайн өдрийн байдлыг одоо ч тод санаж байна. Тэрээр хэлэхдээ, олон орны мэргэжилтнүүд цугларч, Хятадын удирдагчидтай шууд яриа хэлэлцээ хийж, харилцан санал солилцсон нь Хятадын Засгийн газрын хүлээцтэй байдал, итгэлийг бүрэн илэрхийлж, Хятад улс дэлхийн мэргэжилтнүүдийг хүндэтгэж, сайшааж буйг харуулж, Хятад улс олон улсын хамтын ажиллагааг нээж, гүнзгийрүүлэхийг тууштай баримталж байгааг харуулж байна гэжээ.

        Германы Эдийн засгийн хөгжил, гадаад худалдааны холбооны хүрээлэн нь 2003 онд байгуулагдсан мөртөө төв байр нь Берлинд байрладаг бөгөөд дэлхийн 70 гаруй улстай хамтын ажиллагааны харилцаа тогтоосон юм. Тус холбооны хүрээлэн нь гүүр болж, компаниудыг олон улсын зах зээлд гарахад нь туслах зорилготой. Шумань 2018 онд албан тушаалаа авснаас хойш Герман, Хятадын эдийн засаг, худалдааны солилцоог идэвхтэй ахиулж, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны хэд хэдэн төсөлд оролцож, тус дөхөм үзүүлсээр ирсэн.

        Сүүлийн 15 жилийн хугацаанд Шумань Хятадад 100 гаруй удаа айлчилсан нь түүнийг Хятадын эдийн засгийн хөгжлийн талаар илүү ухаалаг, гүн гүнзгий ойлголттой болгосон юм. Шумань хэлэхдээ, Хятадын эдийн засаг өндөр хурдтай өсөлтөөс чансаатай хөгжилд шилжиж буй үйл явцыг би нүдээр харсан. Ялангуяа дижитал өөрчлөлт, ногоон өөрчлөлт, дээд зэрэглэлийн үйлдвэрлэлийн салбарт Хятад улс гайхалтай амжилтад хүрсэн гэжээ.

         Тэрээр мөн хэлэхдээ, Хятадын эдийн засгийн бодлого маш их урагштай байна. Өнгөрсөн хугацаанд Хятад улс үндсэндээ ирээдүйн аж үйлдвэрийг хөгжүүлж, шинэ чанарын бүтээмжийг бий болгоход чиглэсэн нэмэлт бодлого хэрэгжүүлж, энэ нь үйлдвэрлэлийн үр ашгийг эрс дээшлүүлж, бизнесийн шинэ боломжуудыг бий болгож, Хятадын эдийн засгийн чансаатай хөгжлийг ахиулна. Шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийг жишээ болгон авч үзвэл, Хятад улс бол шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн салбарт дэлхийд тэргүүлж, гол технологид ололт амжилт гаргаж, дэлхийн автомашины үйлдвэрлэлийг өөрчлөхөд орлуулж болошгүй үүрэг гүйцэтгэж байна. Мөн хиймэл оюун ухаан, шинэ эрчим хүчний машин зэрэг хөгжиж буй салбарууд хөгжиж байгаа нь Хятадын стратегийн алсын харааг бүрэн харуулж байна гэжээ.

         Инновацид тулгуурласан хөгжлийн удирдамжийн дагуу Хятадын компаниудын өрсөлдөх давуу тал нь Германы компаниудтай нийлмэл нөлөө үзүүлнэ гэж Шумань үзэж байна. Тэрээр хэлэхдээ, Хятадын аж үйлдвэрийн нийт цар хүрээ нь 15 жил дараалан дэлхийд тэргүүлсэн хэвээр байгаа нь Герман, Хятадын бизнесийн хүрээний хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх сайн үндэс суурийг тавьсан. Миний мэдэж байгаагаар Германы компаниуд Хятадад автомашины үйлдвэрлэл, машин механизм, эрчим хүчний салбарт томоохон хөрөнгө оруулалт хийж, Хятад дахь оршин тогтнох цар хүрээгээ улам бүр өргөжүүлсээр байна. Энэ нь Германы компаниуд Хятадын зах зээлд итгэл дүүрэн байгааг харуулж байна гэжээ.

      Шумань: Хятадын олон улсын импортын яармаг, Хятадын олон улсын үйлчилгээний худалдааны яармаг зэрэг чухал үзэсгэлэнгүүдийг өндрөөр үнэлэв. Тэрээр эдгээр үзэсгэлэн нь шинэлэг ололт амжилтыг харуулах чухал платформ болоод зогсохгүй дэлхийн компаниудад зах зээлээ тэлэх, түнш хайх сайхан боломжийг олгосон. Германы компаниуд үүнээс ихээхэн ашиг хүртсэн гэж хэлэв.  Герман, Хятад хоёр орны ногоон байгаль орчныг хамгаалах, дижитал өөрчлөлт, аж үйлдвэрийн инноваци, хиймэл оюун ухааны засаглал зэрэг салбарт нийтлэг ашиг сонирхол бий, био эм, хагас дамжуулагч зэрэг салбарт хоёр талын аж үйлдвэрийн гинжин хэлхээ, ханган нийлүүлэлтийн гинжин хэлхээ нь бие биенээсээ ихээхэн хамааралтай тул хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хамтын ажиллагааг үргэлжлүүлэн бэхжүүлэх шаардлагатай гэж Шумань үзэж байна гэжээ.

Шумань:Хамгийн гол нь Европ, Хятад хоёр тал олон талт үзлийг тууштай дэмжиж байгаа нь хоёр талын хамтын ажиллагааны бат бөх суурийг тавьсан юм. Энэ жил Хятад, Европын холбоо дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна. хагас зуун жил үргэлжилсэн энэхүү хамтын ажиллагаа нь хоёр тал цаашид харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх сайхан боломжийг олгож байна. Олон талт хамтын ажиллагааны нийтлэг үзэл баримтлалын дагуу ЕХ-Хятад, Герман-Хятадын харилцаа улам ахиж, дэлхийн худалдааны тогтолцоог хамтдаа ахиулж, илүү нээлттэй, шударга замаар хөгжинө гэдэгт би итгэж байна гэжээ. 

 

Зохиогч: Бэлтгэсэн: ЧҮНЬ ЯНЬ
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://world.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл