Хөхүүл ханиад нь "БНХАУ-ын Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ба хянах тухай хууль"-д заасан В зэрэглэлийн халдварт өвчин юм. Намар, өвлийн улиралд амьсгалын замын халдварт өвчнүүд ихсэж, нярай болон бага насны хүүхдүүд хөхүүл ханиаданд илүү өртөмтгий байдаг.
Хөхүүл ханиадаас хэрхэн сэргийлэх вэ
Хөхүүл ханиадны эсрэг вакцин хийлгээрэй. Вакцинжуулалт нь хүнд өвчнөөс урьдчилан сэргийлэх ба хөхүүл ханиад зэргээс болж нас барахаас урьдчилан сэргийлэх чухал арга хэмжээ юм. Дархлаажуулалтын үндэсний хөтөлбөрийн дагуу сургуулийн насны хүүхдүүдийг хөхүүл ханиадны эсрэг вакцинд аль болох эрт хамруулж, вакцинд бүрэн хамрагдаагүй хүүхдүүдийг дахин давтан хамруулахгүйгээр зөвхөн дуусаагүй тунг үргэлжлүүлэн вакцинжуулах шаардлагатай.
Маск зүүх нь хөхүүл ханиад зэрэг амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чухал арга хэмжээ юм. Хэрэв эцэг эхчүүд ханиалгах зэрэг амьсгалын замын халдварын шинж тэмдэг илэрвэл нярай болон бага насны хүүхдүүдийн халдвар авах эрсдэлийг бууруулахын тулд ойрын хавьталтай нярай болон бага насны хүүхдийг асран харгалзахдаа эмчилгээний зориулалттай маск зүүж байгаарай.
Хүмүүс өдөр тутмынхаа эрүүл ахуйг сахих, гараа ойр ойрхон угаах, ханиах, найтаахдаа ам, хамраа тохой, салфеткаар хааж, өрөөгөө тогтмол агааржуулан, ажиллаж амрах цагийн хуваарь, биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг зөв хийхэд анхаарах хэрэгтэй.
Халдварын дараа хэрхэн сэргийлэх вэ
Хамт амьдарч, ажиллаж, суралцаж байгаа тохиодолд 1-3 долоо хоногийн хугацаанд хөхүүл ханиад хүрсэн хүмүүстэй хавьтсан байдалд 21 хоногийн турш эрүүл мэндийн хяналт хийх хэрэгтэй. Хавьтсан байдлыг тодруулвал: Хөхүүл ханиад хүрсэн хүн үг ярих, ханиах, найтаах үед хавьтагч нь шүршсэн эмгэг төрөгч агуулсан дуслаар шууд амьсгалж, халдвар авах эрсдэлтэй мөртлөө хамтдаа эдэлж хэрэглэсэн зүйлээс ч халдвар авах магадлалтай юм.
Хяналтын хугацаанд ханиалгах, нус гоожих, халуурах зэрэг таагүй шинж тэмдэг илрээгүй бол хүүхдүүд хичээлдээ явж, том хүмүүс ажилдаа гарч болно. Нярай, бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд зэрэг эмзэг бүлгийн хүмүүстэй хавьтахаас зайлсхийж, хүн ихтэй газраар явахаас зайлсхийн, ханиалгах, нус гоожих, халуурах зэрэг шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандах хэрэгтэй.
Хөхүүл ханиадны вакцинд бүрэн хамрагдаагүй нярай болон бага насны хүүхдүүд, хүүхэд асрах байгууллагад ажилладаг ойр дотны хүмүүс, эсвэл өвчин тусах, хүндээр өвчлөх эрсдэл өндөртэй байгууллагуудад ажилладаг (тухайлбал бага, дунд сургууль, хүүхдийн халамжийн байгууллага, эмнэлэг) ойр дотны хүмүүс, гэртээ нярай болон бага насны хүүхдүүдийн асран хамгаалагчид, нярайн тасгийн эмнэлгийн ажилтнууд болон бусад бүлгийн хүмүүст халдвар авснаас хойш 21 хоногийн дотор эмчийн хяналтан дор эмнэлзүйн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөж байна.
