Хятадын орон сууц, хот хөдөөгийн бүтээн байгуулалтын яамнаас 2015 оны Хятадын үндэсний экологийн цэцэрлэгийн хот ба цэцэрлэгийн шянь, цэцэрлэгийн суурингаар сонгогдсон хот суурингийн нэрсийг нийтэлж, Өвөр Монголын 4 хот “Хятадын цэцэрлэгжилт сайтай хот”-оор сонгогдсон бол 3 шянь “Хятадын цэцэрлэгжилт сайтай шань”-иар жишигдэв.

Хятадын орон сууц, хот хөдөөгийн бүтээн байгуулалтын яамны нийтэлснээр Өвөр Монголын Хөххот, Үхай хот, Жалан айл хот, Улаанцав хот “Хятадын цэцэрлэгжилт сайтай хот”-оор сонгогдож, Отог хошуу, Үүшэнь хошуу, Эзэн хороо хошуу “Хятадын цэцэрлэгийн шянь”-иар сонгогдов.
“Хятадын цэцэрлэгжилт сайтай хот” төсөл нь Хятад улсын хот суурингийн чухал төслийн нэг юм. Мөн Өвөр Монголын Бугат хот 2005 онд “Хятадын цэцэрлэгжилт сайтай хот”-оор шалгарсан юм.
