2-р сарын 27-нд Хятадын Шүөлүн-Вьетнам Либаны хоёр талын боомт албан ёсоор нээгдэж, хоёр орны эдийн засаг худалдаа, аялал жуулчлал, соёл зэрэг олон салбарын хамтын ажиллагаанд хүчтэй түлхэц өгсөн юм.
2022 оны 4-р сарын 26-ны өдөр Төрийн зөвлөл Шүөлүнгийн авто замын боомтыг олон улсын авто замын зорчигч, ачаа тээврийн боомт болгон өргөтгөжээ. Сүүлийн жилүүдэд 598 сая юанийн хөрөнгө оруулалтаар Шүөлүн авто замын боомтыг тохилог, дижитал боомт болгон бүтээн байгуулж, тус боомт жилд 1 сая гаруй хүн хилээр нэвтэрч, 2 сая 660 мянган тонн ачаа тээвэрлэдэг бөгөөд энэ нь мөн хилийн худалдаа, зорчигчдын хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэдэг.
Шүөлүн-Либаны хоёр талын боомтыг нээх нь бүс нутгийн эдийн засгийн интеграцчлалын хөгжилд дасан зохицох чухал арга хэмжээ юм. Энэ нь Хятад Вьетнамын хилийн бүсийн харилцаа холбоог ихээхэн ахиулж, худалдааг хөнгөвчлөх төвшинг дээшлүүлж, хил дамнасан аялал жуулчлалын туршлагыг оновчтой болгож, хил орчмын бүс нутгийн аж үйлдвэрийг шинэчлэх, өөрчлөхөд тус дөхөм үзүүлэх болно.
