“Удмын алтан хэлхээ – Үүх түүх өв соёл” аялал сурвалжилгын дүгнэлтийн хурал
11 дүгээр сарын 12-ны өдөр буюу өнөөдөр Өвөр Монголын радио телевиз хорооны “Удмын алтан хэлхээ –Үүх түүх өв соёл” аялал сурвалжилгын арга хэмжээний дүгнэлтийн хурал Өвөр Монголын радио телевиз хороонд болж өнгөрөв. Хуралд Өвөр Монголын радио телевиз хорооны дэд ерөнхий найруулагч Энхбаяр, Чулуунбаатар нар оролцов. Өвөр Монголын радио телевиз хорооны монгол хэлний найруулах хэлтсийн эрхлэгч Нарс хурлыг хөтлөн явуулсан бөгөөд Өвөр Монголын радио телевиз хорооны монгол хэлний радиогийн намын хорооны нарийн бичгийн дарга Баясгалан уг арга хэмжээг дүгнэн илтгэл тавив.
Өвөр Монголын радио телевиз хорооны монгол хэлний радиогийн намын хорооны нарын бичгийн дарга Баясгалан
“Удмын алтан хэлхээ – Үүх түүх өв соёл” аялал сурвалжилгын арга хэмжээг Өвөр Монголын радио телевиз хорооноос санаачлан зохион байгуулж, “Талын дуу хоолой” монгол радио, хятад хэлний сонин мэдээний ерөнхий радио зэрэг хамт олноос бүрдсэн 11 баг 2015 оны 5 дугаар сараас эхлэн Хятадын 9 муж орноор аялж, Хятад улсад амьдарч байгаа монголчуудын түүх соёл, амьдрал иргэншлийг сурвалжилжээ.
Хурлын үеэр
Хуралд уг арга хэмжээнд оролцсон 11 багийн 6 төлөөлөгч аяны дүгнэлт хийсэн бөгөөд Өвөр Монголын радио телевиз хорооны дэд ерөнхий найруулагч Энхбаяр үг хэлэв.
