Хятадын Төрийн зөвлөлийн Төрийн өмчийн хөрөнгийн хяналт, удирдлагын хорооны 1- р сарын 17-нд гаргасан мэдээллээр 2024 онд төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн нийт хөрөнгө оруулалт 90 триллион юаньгаас давж, өнгөрсөн оны мөн үеэс 5.9 хувиар өссөн байна. Бүх жилийн нэмэлт үнэ 10.6 триллион юань, нийт ашиг оролго 2.6 триллион юань байж, төлсөн татвар хураамж 2.6 триллион юань болж, бүгд чанартай, тогтвортой өсөлтөд хүрчээ.
2024 онд Хятадын төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн нийт ажилтнуудын хөдөлмөрийн бүтээмж цаашид нэмэгдэж, 812,000 юань/хүн-д хүрчээ; Судалгааны ажлын жил тутмын зарлага 1.1 триллион юань буюу гурван жил дараалан 1 триллион юанийг даваж, үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт 5.3 триллион юань буюу 3.9 хувиар өсч, хөгжиж буй стратегийн салбаруудад ороуулсан хөрөнгө 2.7 триллион юань болж, өмнөх оны мөн үеэс 21.8 хувиар өссөн байна.
