solongonews
Хүний элэг ямар хоолонд дургүй ба дуртай вэ
2025-02-24 10:53
Элэг нь хоол боловсруулах эрхтний нэг учраас зохисгүй хүнс хэрэглэхийг анддаггүй байна

        Элэг нь хоол боловсруулах эрхтний нэг учраас зохисгүй хүнс хэрэглэхийг анддаггүй байна. Элэгний үйл ажиллагаа ямар хэмжээнд байгааг илэрхийлдэг дам эрхтэн бол нүд ажээ. Элэгний үйл ажиллагаа хэвийн бус хүний нүдэнд олон янзын зовиур илэрдэг байна.

        Тухайлбал, нүд бүрхэж, хараа муудах, нүд загатнах, шарлах, мах ургах зэргээр мөн толгойн баруун тал өвдөх, баруун ар далаар өвдөх, баруун хавирга дор хүндрэх, шилэн хүзүү хөших, даралт ихдэх, ууртай болох зэрэг шинжүүд илэрдэг байна. Гурван сар үргэлжлэх хаврын улиралын эхний хоёр сар гаруй хугацаанд хүний элэг, үлдсэн сар хүрэхгүй хугацаанд дэлүү, нойр булчирхай дэлгэрдэг байна. Энэ үед хүний биеийн хий цусны гүйдэл бадарч шар ус ба хөлсний сүв нээгдэж биеийн илч гадагшилдаг байна. Элэг дэлгэрэх энэ цагаар хоол хүнсэндээ хайхрамжгүй хандсанаар дээрх зовиур илэрч элэг өвчлөхөд нөлөөлдөг гэнэ.

        ЭЛЭГ ЮУНД ДУРГүЙ ВЭ

        Өтгөн хийцтэй цай, буцалгасан өтгөн аарц, халуун ногоо, кофе, шоколад, утсан хиам, утсан гахайн мах, утсан загас, хоносон хоол, цуу, кетчуп бусад амтлагч, шарсан төмс, тарган хонины мах. Мөн гурилаар зуурч хийсэн аарц элгэнд маш муу ажээ.

        ЭЛГЭНД ЮУ САЙН БЭ

        Харин Алим, алимны компот, лийр, усан үзэм, загас, тахиа, үхрийн мах, хярам, төрөл бүрийн байцаанууд, түүхий лууван, цагаан будаатай хоол нэн сайн аж.

Зохиогч: Бэлтгэсэн: ЧҮНЬ ЯНЬ
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : https://zhuanlan.zhihu.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл