solongonews
Газрын тос олборлогч томоохон орнууд олборлолтоо нэмэгдүүлнэ
2025-03-04 18:44
Газрын тос олборлогч томоохон орнууд дөрөвдүгээр сараас эхлэн төлөвлөсний дагуу олборлолтоо нэмэгдүүлнэ

Нефть экспортлогч орнуудын байгууллага (ОПЕК) 3-ны өдөр мэдэгдэл нийтэлснээр: ОПЕК болон ОПЕК-ийн гишүүн бус газрын тос олборлогч найман орон 2023 онд зарласан сайн дурын үндсэн дээр олборлолтын бууралтаас буцахаар төлөвлөж байгаа тул 4-р сарын 1-нээс газрын тосны олборлолтоо үе шаттайгаар нэмэгдүүлэх шийдвэр гаргав.

3-ны өдөр Саудын Араб, Орос, Ирак, Арабын Нэгдсэн Эмират, Кувейт, Казахстан, Алжир, Оман зэрэг найман орны төлөөлөгчид цахим хурал хийж, олон улсын нефтийн зах зээлийн нөхцөл байдал, хэтийн төлөвийн талаар ярилцав. Мэдэгдэлд дурдсанаар, зах зээлийн өнөөгийн бат бөх үндэс суурь болон эерэг хэтийн төлөвийг харгалзан найман улс энэ оны 4-р сарын 1-ээс үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр шийджээ. Үүний зэрэгцээ, найман орон нефтийн зах зээлийн тогтвортой байдлыг хадгалахын тулд зах зээлийн нөхцөл байдлын дагуу үйлдвэрлэлийн өсөлтийн хурдыг уян хатан зохицуулах болно.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл