Ганьнань нутгийн аялал жуулчлал
2025-02-28 13:43
Ганьнань нутгийн аялал жуулчлал
Ганьсү мужийн Ганьнаний төвөд үндэстний өөртөө засах жөүгийн Шяхэ сяньд Лавран хийд зэрэг түүх соёлын дурсгалт газар, үзэсгэлэнт байгальтай байдаг.

Энэ нутгийн уугуул Нян Чихэ нь хотод машины засварын ажил хийж байснаа нутагт нь аялал жуулчлалыг түлхүү хөгжүүлж буйг сонсоод 2023 онд нутагтаа буцаж, байшингаа засан сэлбээд гэр буудал ажиллуулжээ.

Одоо тэрээр нийт 12 өрөөтэй дөрвөн давхар байртай бөгөөд далайн түвшнээс 3000 метрт байдаг энэ өндөрлөг нутгийг зорьж очих жуулчид тасрахгүй үргэлжилдэг тул аялал жуулчлалын оргил үед түүний гэр буудал нь захиалга дүүрэн болдог.
2024 оны хувьд нийт орлого нь 300 мянган юанийг давжээ.

Найруулагч: С. САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх
