solongonews
“Аав минь” богино хэмжээний кино “Алтан баавгай”-д нэр дэвшлээ
2015-11-13 09:57
“Аав минь” богино хэмжээний кино “Алтан баавгай”-д нэр дэвшжээ.

Саяхан Хятадын Сичуань мужид болж өнгөрсөн XIII удаагийн “Алтан баавгай” Олон улсын их сургуулийн кино наадамд Өвөр Монголын кино найруулагч Наряагийн найруулсан “Аав минь” богино хэмжээний кино нь хамгийн шилдэг эрэгтэй гол дүрд нэр дэвшсэн байна.

“Аав минь” богино хэмжээний кино

Наряа Өвөр Монголын Улаанцав аймгийн Цахар баруун гарын хойд хошуу нутагтай. Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн багш, Хятад улсын кино судлалын ууган монгол доктор юм. Тэрээр 2003 онд монгол хэл утга зохиолын мэргэжлээр магистр төгссөн бөгөөд 2011 оноос кино найруулагчийн гараагаа эхлүүлж, 2014 онд урлагийн ухааны профессор цол хүртэж, кино судлалын ууган монгол доктор болсон байна.  

Наряа

Найруулагч: Урьхан
Эх сурвалж : "Солонго" сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл