Хятадын Ложистик, Худалдан авалтын Холбоо, Үндэсний Статистикийн газрын Үйлчилгээний салбарын судалгааны төвөөс өнөөдөр буюу /2024.12.31/-нд Хятадын Худалдан авалтын менежерүүдийн 12-р сарын индексийг нийтэллээ.
Хятадын аж үйлдвэрийн худалдан авалтын менежерүүдийн индекс 12-р сард 50.1 хувьтай гарч, гурван сар дараалан өсөн нэмэгдэх орон зайд тогтвортой байв. Шинэ захиалгын индекс 12-р сард 51 хувьтай байж, өмнөх сараас 0.2 нэгжээр өсөж, ингэснээр дөрвөн сар дараалан өсөв. Экспортын хувьд өсөлтийн хандлагаа хадгалж, шинэ экспортын захиалгын индекс хоёр сар дараалан нэмэгдсэн байна.
Үүнээс гадна, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн салбарын худалдан авалтын менежерүүдийн индекс 12-р сард 50.6 хувьтай байсан нь таван сар дараалан өсөлтийн хурдаа хадгалсан байна. Аж ахуйн нэгжийн төрлөөр авч үзвэл, том, дунд аж ахуйн нэгжүүдийн худалдан авалтын менежерүүдийн индекс өсөлтөө хадгалсан байна. Үүнд, дунд үйлдвэрүүдийн худалдан авалтын менежерүүдийн индекс 12-р сард 50.7 хувьтай гарч, сүүлийн найман сарын хугацаанд анх удаагаа өсөлтийн цэгт хүрсэн байна.
Ерөнхийд нь авч үзэхэд, 4-р улиралд үйлдвэрлэлийн салбарын худалдан авалтын менежерүүдийн дундаж индекс 50.2 хувьтай байсан нь 3-р улирлын 49.4 хувиас өндөр үзүүлэлттэй гарчээ.
