ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И 01-р сарын 16-ны өдөр Бээжинд Хятадад суугаа АСЕАН-ын 10 орны элчин сайдтай хийсэн уулзалтын үеэр:
- Сүүлийн үед Тайланд-Мьянмарын хилийн дагуу Хятад болон бусад орны иргэдийн амин чухал ашиг сонирхолд заналхийлж, хохирол учруулж буй онлайн мөрийтэй тоглоом, луйврын гэмт хэрэг гэх хэд хэдэн аймшигт хэргүүд гарчээ. Холбогдох улс орнууд хүлээсэн үүргээ биелүүлж, онлайн мөрийтэй тоглоом, луйврын гэмт хэргийн эсрэг тэмцэх, хүмүүсийн амь нас, өмч хөрөнгийн аюулгүй байдлыг хамгаалах, гэмт хэрэгтнүүдийг шийтгэлгүй орхихыг хэзээ ч зөвшөөрөхгүй байх хатуу арга хэмжээ авна гэдэгт найдаж байна. Хятад улс АСЕАН-ын орнуудтай хоёр талын болон олон талт хууль сахиулах, аюулгүй байдлын хамтын ажиллагааг бэхжүүлж, бүх орны хүмүүст сэтгэл санааны амар тайван аялах аюулгүй орчинг бүрдүүлж, хөрш орнуудын хоорондын харилцан солилцоо, хамтын ажиллагааны дэг журмыг хадгалахад бэлэн байна гэдгээ илэрхийллээ.
