solongonews
150 мянган юаниар “нисэх онгоц” бүтээсэн тариачин өвөө
2015-12-28 11:14
Боинг 737 онгоцтой төстэй гэнэ.

61 настай Ван Ланьчүнь гуай Хэ Нань мужийн энгийн нэгэн тариачин өвөө юм. Тэрээр сонин хачин зүйлийг судлах хорхойтой байдаг гэнэ. Ван Ланьчүнь өвөөгийн хүүхдүүд нь хоолны газар ажиллуулсны дараа ямар аргаар хийвэл олон үйлчлүүлэгч татах талаар өвөө бодсон байна. Ингээд Ван Ланьчүнь хүмүүсийг “онгоц” дотор хооллуулах талаар бодож олсон бөгөөд үүнийгээ биелүүлсэн байв.

Онгоцоор аялж ч үзээгүй өвөө онгоцны зургийг судалж, бүтэн жилийн хугацаанд энэхүү “онгоц”-ыг бүтээсэн байна. Уг ”онгоц” 35 метр урттай, 38 метр өргөн, 11.5 метр өндөртэй бөгөөд Боинг 737 онгоцтой төстэй гэнэ. “Онгоц” ресторан ашиглалтад ороход бэлэн болоод байгаа аж.


 

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : http://www.chinanews.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл