solongonews
+18 Сексийн амьдралдаа сэтгэл хангалуун байдаг уу?
2015-12-28 18:21
 Нүцгэн бие
Эрэгтэй, эмэгтэй хүмүүс сексийн үеэр нүцгэн байхаасаа ичиж, галбиртаа санаа зовдог. Иймээс төрөлх бие, сэтгэл зүй гэх мэт зүйлээс ичиж төвөгшөөх хэрэггүй. Секс хийхдээ өөрийн галбиртаа бүү санаа зов. Энэ нь сэтгэлийн дарамт ихэсгэж, таашаалыг бууруулдаг.
 
Сексийн талаар ярилцах хэрэгтэй.
Анхны удаа хавьталд орж байх үед сайн бодож, эргэцүүлэх хэрэгтэй. Үнэ цэнэтэй зүйл алдаж, нэр төрөө унагах уу эсвэл зөв хүндээ зориулах уу? Гэх мэт зүйлсийг төлөвлөх шаардлагатай. Хүүхэдтэй болохоор шийдсэн бол санхүүгийн боломж, нөөц, ирээдүй гэх зэрэг зүйлсийг тооцоолон бодох шаардлагатай. Мөн та хоёрт сексийн талаар яриагүй зүйлс үлдсэн бол ярилцаж, ойлголцох хэрэгтэй.
 
Аюулгүй, эрсдэлгүй секс
 
Хүсээгүй жирэмслэлт, бэлгийн замын өвчин гэх зүйлсээс хамгаалдаг найдвартай зүйл бол бэлгэвч. Бэлгэвчийг байнга хэрэглэж, занших хэрэгтэй. Мөн эмэгтэй хүн өөрийгөө байнга хамгаалах хэрэгтэй. Хамтрагч тань сексийн элдэв, гаж хэвшилгүй бол нэн сайн.
 
Мөн бүсгүйчүүд ээ та бүхэн сексийн амьдралдаа хэр сэтгэл хангалуун байдаг вэ? Сексийн хамтрагч тань таашаалыг бүрэн мэдрүүлдэг болов уу? Энэ талаар сэтгэгдлээ үлдээж, бусадтайгаа санал бодлоо хуваалцаарай.
 
 
 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл