Зах зээлийн зохицуулалтын ерөнхий газраас 02-р сарын 09-ний өдөр нийтэлсэн тоо баримтад, 2024 оны 12-р сарын эцсийн байдлаар, Хятадад ухаалаг робот үйлдвэрлэлийн 451,700 аж ахуйн нэгж ажиллаж, нийт бүртгэлтэй хөрөнгө нь 6444,557 тэрбум юаньд хүрсэн юм.Энэ нь 2023 оны эцэстэй харьцуулахад 19.39 хувиар өссөн нь тогтвортой өсөлтийн хандлагыг харуулж байна.
Аж үйлдвэрийн хуваарилалтын үүднээс авч үзвэл, ухаалаг робот үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд голчлон шинжлэх ухаан, техникийн үйлчилгээ, мэдээлэл дамжуулах, программ хангамж, мэдээллийн технологийн үйлчилгээ, бөөний болон жижиглэн худалдааны салбарт төвлөрсөн байдаг. Газарзүйн тархалтын үүднээс авч үзвэл зүүн бүс нутаг дэвсгэрийн өвөрмөц давуу тал, шинжлэх ухааны судалгааны хүчирхэг чадавхи, үйлдвэрлэлийн иж бүрэн гинжин хэлхээг дэмжих байгууламж зэргээрээ ухаалаг робот үйлдвэрлэлийн компаниудын бараг гуравны хоёрыг татсан байж, нийт компанийн 66.06 хувийг эзэлж байна. Дунд болон баруун хойд бүсийн аж ахуйн нэгжүүдийн тоо харьцангуй тэнцвэртэй мөртөө нийт компанийн 15.33 хувь ба 14.97 хувийг эзжлж байна. Зүүн хойд бүс нутагт цөөн тооны аж ахуйн нэгж байдаг бөгөөд ердөө 3.6 хувийг эзэлдэг. Энэхүү бүс нутгийн хуваарилалтын загвар нь Хятадын бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн үе шаттай ялгаатай байдлыг тусгах төдийгүй ирээдүйн үйлдвэрүүдийн тэнцвэртэй төлөвлөлт, уялдаатай хөгжлийн өргөн орон зайг бүрдүүлдэг.
