solongonews
Цагаан сарын баяраар эрүүл мэнддээ анхаараарай
2025-02-27 16:16
Цагаан сарын баяраар эрүүл мэнддээ анхаараарай

Эрхэм уншигчид аа, цагаан сарын баяраар төрөл саднаараа цуглаж, архи дарс уух үедээ элгэний эрүүл мэнддээ анхаараарай гэж санал болгоё.

За тэгвэл, Элгээ хамгаалахын тулд чухам юу юуг анхаарах ёстой вэ ? Энэ талаар та бүхэндээ дараах дөрвөн зүйлийг санал болгож байна . Өлөн дээрээ архи дарс уухаас зайлсхийж, шинэ хуучны солилцоогоо сайжруулах. Архи дарсыг бага багаар амталж, яаралгүй хүртэж байгаарай . Өөрийгөө хянаж, согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэлгүй хэрэглэж байгаарай. Шинэ хуучны солилцоог хурдасгахын тулд архи уусныхаа дараа их хэмжээний ус ууж байгаарай. Та бүхэндээ цагаан сарын баярын мэнд дэвшүүлж, эрүүл энхийг хүсье.

1.Цагаан сарын баяраар элгээ хамгаалахад нойронд анхаараарай

Элэг нь хүний биеийн "химийн үйлдвэр" бөгөөд хүний биеийн шинэ хуучны солилцоо, хоргүйжүүлэлт, дархлааг сайжруулах, цөсний шингэн шүүрүүлэх зэрэгт чухал үүрэг гүйцэтгэдэг тул элэгний эрүүл мэндийн асуудлыг үл тоомсорлож болохгүй. Хэрэв та унтах цагаасаа байнга оройтож, нойрны хэмнэл алдагдсан байвал энэ нь элэгний цусны урсгалыг хэвийн болгоход саад болж, элэгний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, царай цайж, ам хатаж гашууран, нүд хуурайших, толгой эргэх, ядрах, мартах зэрэг олон шинж тэмдгүүдийг үүсгэдэг. Тиймээс цагаан сараар хөгжилдөж байх хооронд бид цагтаа унтаж, амрахыг санал болгож байна.

2.Шинжлэх ухаанчаах хоолны дэглэм барьж, элгээ хамгаалаарай

Зохистой хооллолт: Тогтмол цагаар хооллож, хэт их идэхээс зайлсхийж, бузар, хөгцөрсөн, муудсан хоол идэхгүй байж, шарж утсан хоолыг бага хэрэглэж, дарс ундаа, чихэрлэг ундааны хэмжээгээ хянах хэрэгтэй.  Уураг элбэгтэй , витаминаар баялаг хоол хүнсийг түлхүү хэрэглээрэй гэж санал  болгоё.
Тэнцвэртэй хооллолт: "Ногоо элгэнд шингэдэг" гэж Хятадын уламжлалт анагаах ухаанд хэлдэг үг вэ. Хаврын улиралд элэгний бодисын солилцоог сайжруулдаг бууцай, хоньчны цүнх, селөдерей, гогод зэрэг ногооны хэрэглээг зохих ёсоор нэмэгдүүлж байгаарай. Хаврын улиралд элэгний хий нэмэгддэг тул сараалж , шар будаа , улаан чавга зэрэг элэг, дэлүүг тэжээх чихэрлэг хүнсний хэрэглээг зохих ёсоор нэмэгдүүлж байгаарай гэж санал болгож байна.

3.Зөв дасгал хийх нь элэгний эрүүл мэндийг хадгалахад тусалдаг

Амралтын өдрүүдэд хүн бүр гэртээ амарч, удаан суух хандлагатай байдаг нь хий, цусны эргэлтэнд нөлөөлж, элэгний хоргүйжүүлэх үйл ажиллагаанд ч нөлөөлдөг. Дасгал хөдөлгөөн нь биеийн бодисын солилцоог идэвхжүүлж, дархлааг сайжруулаад зогсохгүй элэг задрах, бие дэх хортой бодисыг гадагшлуулахад тусалдаг.

Дасгал хөдөлгөөн хийснээр бид амралт чөлөөт цагаар сайхан өнгөрүүлэхийн зэрэгцээ эрүүл мэнд, ялангуяа элэгээ хамгаалж чадна. Бүгдээрээ цагаан сарын баяраа эрүүл энх, аз жаргалтай сайхан өнгөрүүлээрэй.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Солонго Мдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл