Олон улсын интернэтийн II хурал "найдвартай үүлэн тооцоолол болон биг дата буюу том өгөгдөл"-ийн интернэт технологи, стандарт форум 18-нд Жэжян мужийн Үжэнь хотод боллоо.
Гадаад дотоодын зочид шуурхай хөгжиж буй интернэт орчинд хэрэглэгчдийн мэдээллийн аюулгүй байдлыг яаж найдвартай технологийн аргаар хангах тухай ярилцсан байна.
Энэ форум гадаад дотоодын улс төр, аж үйлдвэр, боловсрол зэрэг олон салбарын мэргэжилтэн болон зуугаад сэтгүүлч оролцсон байна. Хятадын интернэт мэдээллийн төв, Али Баба групп, Хятадын мэдээлэл харилцаа холбооны академи, дуу онлайн сүлжээний технологийн Бай кампани, мэдээллийн төв холбоо, олон улсын цахилгаан холбооны нийгэмлэг энэ үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан байна.
