solongonews
Арьс цайруулах итгэмээргүй 5 арга
2015-12-28 18:21
Халуухан зун болж арьсаа борлуулчихвуу? Гэрийн нөхцөлд арьс цайруулах хэд хэдэн арга бий.

1. Хамгийн түгээмэл хэрэглэгддэг , бага мөнгө зарцуулагдах арга бол тараган маск юм. Өрөөний темпартурт байлгаад нүүрэн дээрээ дундаж хэмжээтэйгээр тавиарай. 10-15 мин байлгасны дараа бүлээн усаар угаагаарай. Химийн гаралгүй учир өдөр бүр нүүрэндээ тавьсан ч болно шүү.

2. Сүүг мөсний саванд хөлдөөгөөд оройдоо арчаарай. Цагаан идээ нь цайруулах үйлчилгээтэй ба мөс нь арьс чангалах давуу талтай юм. Арьсаа ч цайруулаад , чангалаарай.

3. 1 хоолны халбага зөгийн бал , 1 хоолны халбага тараг , тал лемоны шүүс 3-г холиод нүүрэндээ тавиарай. Хатахаар нь хуулж аваад бүлээн усаар угаахыг зөвлөж байна.

4. Шөнөдөө зузаан гэгч нь тос түрхээд халуун бигнүүр тавьж байгаарай. Арьсанд чинь чийгшил өгөхийн хажуугаар цайруулах үйлчилгээ явагда болно.

5. Арьсандаа амралт өгөөрэй. Сайн унтаж амраад байсан арьсны эсүүд чинь идэвхтэйгээр ажилаа хийх болно шүү.

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл