solongonews
Хятад улс Америкийн шинэ засгийн газарт ямар хүлээлттэй байгаа тухай танилцуулав
2025-01-21 10:17
Хятад улс Америкийн шинэ засгийн газарт ямар хүлээлттэй байгаа тухай танилцуулав.

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 01-р сарын 20-нд болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр Америкийн шинэ засгийн газарт Хятад улс ямар хүлээлттэй байгаа тухай асуултад хариулав.Тэрээр“Хятад, Америкийн хамтын ажиллагаа нь хоёр талд бүр ашигтай, харин сөргөлдөөн нь хоёр талд хохиролтой.Хятад Америкийн харилцаа тогтвортой, эрүүл хөгжих нь хоёр орны хамтын ашиг сонирхол, олон улсын хамтын нийгэмлэгийн хүлээлтэд нийцэж байна гэж Хятад улс үзсээр ирсэн”гэжээ.

Мао Нин“Хятад улс АНУ-ын шинэ засгийн газартай харилцан хүндэтгэж, энх тайвнаар зэрэгцэн орших, хамтаар хожих зарчмын дагуу яриа хэлцэл, харилцаа холбоогоо бэхжүүлэхэд бэлэн байна.Санал зөрөлдөөнөө зөв зохицуулж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа өргөтгөн, шинэ эринд Хятад, Америкийн харилцааны зөв замыг хайж, хоёр орон төдийгүй дэлхий дахинд ч ашигтай байлгах тал дээр хичээн ажиллах ёстой”гэв.

Зохиогч: МА ЖҮӨЯНЬ,ЦАО ЖЯЮЭ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл