“Гарааны эдийн засаг, мөс цасны эдийн засаг, өндөр настны асрамжийн салбарын эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэх”, “Хөдөө орон нутгийн хэмжээний эдийн засгийг хөгжүүлэх”, “Тэнгис далайн эдийн засаг, их булангийн эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэх” зэрэг онцлогтой эдийн засгийн тухай - 2025 оны төвийн эдийн засгийн ажлын хуралдаанд энэ талаар тусгайлан чухалчилсан байна.
Гарааны эдийн засаг
Трафик дэлгүүр том хотуудын бизнесийн хүрээнд хамрагдсанаар гарааны бараа бүтээгдэхүүн эдийн засаг худалдааны үзэсгэлэнд дэлгэгдэж, олон улсын том брэндүүд моодны гарааны бараагаа үзэсгэлэнд тавих болсон. Сүүлийн хоёр гарааны дэлгүүр, гарааны бараа бүтээгдэхүүн хэрэглээний зах зээлд бараагаа худалдаалж, гарааны эдийн засгийн моодны үг болсон байна.
Худалдааны Яамны Зах зээлийн үйл ажиллагаа болон хэрэглээг ахиулах хэлтсийн дарга Ли Ган:
- Гарааны эдийн засаг гэдэг нь аж ахуйн нэгжүүд шинэ бүтээгдэхүүн, бизнесийн шинэ хэв загвар, шинэ үйлчилгээ, шинэ технологи зэргийг анх удаа зах зээлд гаргахыг хэлж буй юм. Эдгээр шинэ бүтээгдэхүүн болон үйлчилгээний хэв загвар нь шинэ эриний өвөрмөц тод онцлог бөгөөд чанар сайтай зэрэг онцлогоор хэрэглэгчдийн олон талын өндөр шаардлагад улам бүр нийцэж байна.
Бээжин, Шанхай, Гуанжөү, Тяньжинь зэрэг хотууд гарааны эдийн засгийг өргөнөөр хөгжүүлэхийг дэмжин ажиллаж байгаа юм. Жишээлэхэд, Шанхай хот нь гарааны эдийн засгийг дэмжих бодлого боловсруулж, “гарааны Шанхай ” зэрэг арга хэмжээний IР бүтээж, 2021 оноос 2023 он хүртэл олон төрлийн нийт 3000 гаруй шинэ дэлгүүрүүдийг урьж ажиллуулж байна. Үүний зэрэгцээ шинэ платформыг идэвхтэй хөгжүүлэн, үр нөлөөг нь нэмэгдүүлсээр байгаа юм. Жишээлбэл, Бээжин хот нь Ванфүжин гудамж, Нийслэлийн хар төмөрлөгийн үйлдвэрийн цэцэрлэгт хүрээлэн зэрэг 12 төвийг шинээр нээсэн бол Гуанжөү хот нь ТяньХэлү зэрэг худалдааны 18 паркийг шинээр байгуулсан байна.
Чэнь Лифэн:
- “Олон талт гарааны эдийн засгийг бойжуулан, томоохон аж ахуйн нэгжүүдийн шинэ бараа бүтээгдэхүүн судлан нээхэд зарцуулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх буюу жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг хөгжүүлэх нь гарааны эдийн засгийг хөгжүүлэх чухал нөхцөл болж байна. Түүнчлэн гарааны эдийн засгийн зах зээлийн цар хүрээг идэвхтэй өргөтгөх, ахиц дэвшилд тус дэм үзүүлэх арга бодлого боловсруулах, оюуны өмчийн эрхийг хамгаалах ажлыг эрчимжүүлэх, аж ахуйн нэгжийн бизнесийн шинэ хэлбэр загвар болон шинэ бүтээгдэхүүн судлан хөгжүүлэхийг урамшуулах зэрэг арга хэлбэрээр гарааны эдийн засгийг цаашид хөгжүүлэх өргөн цар хүрээг хангах болно.
Мөс цасны эдийн засаг
2024 оны 12-р сарын 21-ний өдөр Харбины цас мөсний ертөнц ашиглалтад орж, дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн зочид жуулчдыг халуунаар хүлээн авч, мөс цасны эдийн засгийн гайхамшигт ид шид, эрч хүчийг харууллаа.
Интернет платформуудын бүртгэлээр 2024 оны 12-р сараас эхлэн мөс цасны аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг интернетээр эрэн хайж захиалга өгөх тоо хэмжээ улам нэмэгдсээр байна. Мөс цасны аялал жуулчлал оргил үеэ угтан авч, Хармөрөн, Гирин, Шиньжян орон нутгуудын хоол унд, зочид буудал, аялал жуулчлал, бараа худалдаа зэрэг холбогдох салбарын зах зээлийг хөгжөөн, мөс цасны эх баялаг нь эдийн засгийн хөгжилд асар том эрч хүч нэмж байна.
“Хятадын мөс цасны аж үйлсийн хөгжлийн судалгааны тайлан /2024/”-д бүртгэлд харуулснаар 2024 онд Хятадын мөс цасны аж үйлдвэрийн цар хүрээ 970 тэрбум юаньд хүрч, 2025 онд 1 триллион юанийг давах төлөвтэй байна. Мөс цасны аяллын дэд бүтцийн бүтээн байгуулалтаас мөс цасны тоног төхөөрөмж үйлдвэрлэх, мөс цасны аялал жуулчлал, мөс цасны спортын тэмцээн, мөс цасны аялал жуулчлал зэрэг салбарт оролцогчид улмаар нэмэгдсээр байна. Үндэсний Спортын Ерөнхий Газрын тоо баримтаас үзэхэд, 2023 оноос 2024 оны мөс цасны улиралд цанаар гулгах, кёрлинг, хоккей тоглох зэрэг спортын ажиллагаанд оролцсон хүний тоо 100 саяыг давсан байна.
“Мөс цасны эдийн засгийг хөгжүүлэхэд олон төрлийн бараа бүтээгдэхүүн хангах, үүнд худалдаа, соёл, аялал жуулчлал, эрүүл мэнд зэрэг олон салбарын үйл ажиллагааг гүнзгий уялдуулан, хэрэглэгчдийн олон талт эрэлт хэрэгцээг нэн сайнаар хангаж байна”. Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн Санхүү Эдийн Засгийн Стратеги Судлалын Хүрээлэнгийн Зах зээлийн гүйлгээ, хэрэглээ судлалын тасгийн захирал И Шаохуагийн үзэж буйгаар мөс цасны эдийн засгийг зөвхөн зүүн хойд бүс нутаг буюу умард нутгаар хязгаарлахгүйгээр хэрэглэгчдийн цар хүрээг тасралтгүй өргөжүүлж, мөс цасны эдийн засгийн нэр хүндийг улам өсгөх хэрэгтэй гэсэн байна.
Өндөр настны асрамжийн эдийн засаг
Ахмад настнууд их сургууль, ахмадуудад зориулсан хоолны газар, гэрийн тавилгын бараа бүтээгдэхүүний борлуулалт улам нэмэгдсээр байна. Хятад улсад ахмад настнуудад зориулсан зах зээлийн эрэлт хэрэгцээг цаашид нэмэгдүүлж байна.
Ахмад настны салбарын эдийн засаг гэж юу вэ? 2024 оны эхээр Төрийн Зөвлөлийн Тамгын газраас “Өндөр настны асрамжийн эдийн засгийг хөгжүүлж, настнуудын аж амьдралыг сайжруулах тухай санал”-д ахмадуудын эдийн засаг бол ахмад настнуудад зориулсан бараа бүтээгдэхүүн буюу тэд нарт бүрэн үйлчилгээ үзүүлэх, тэрчлэн настнуудын аж амьдралд нөхцөл бүрдүүлэхийг хамруулсан эдийн засаг гэж тодорхойлсон юм. Ингээд түүний хамрах цар хүрээ өргөн, аж үйлдвэрийн гинжин хэлхээ олон, нөөц хүч их зэрэг онцлогтой байна.
Өндөр насны асрамжийн эдийн засагт эдийн засаг, нийгмийн хөгжлийн үр шимийг ахмад настнуудад хүртээх, жишээлбэл хоол унд, эмчилгээ, асран харгалзах, олон нийтийн үйлчилгээг багтааж буй бөгөөд тэдний олон талын эдийн засгийн хэрэгцээг хангах явдал багтаж буй юм.
2023 оны эцэс гэхэд бүх Хятадын хэмжээнд 60-аас дээш насны хүмүүс 290 саяыг давсан нь нийт хүн амын 21.1 хувийг эзлэв. Үүнд өндөр настнууд болон хижээл настай хүмүүсийг хамруулж буй бөгөөд тэдний хэрэгцээ шаардлага өөр өөр байдаг бөгөөд цөм засгийн газар болон олон нийтийн хамтын хүчин чармайлтад түшиглэх хэрэгтэй байдаг.
Одоогоор Хятадын өндөр настны асрамжийн эдийн засгийн цар хүрээ ойролцоогоор долоон их наяд юаньд хүрч, ДНБ-ны зургаан хувийг эзэлж байгаа төдийгүй, цаашид үргэлжлэн өсөх төлөвтэй байна гэж төсөөлжээ.
Хөдөө орон нутгийн эдийн засаг
Хятад улсад 2800 гаруй шяний зэрэглэлийн засаг захиргааны бүс буй бөгөөд эдийн засгийн нийт хэмжээ нь бүх Хятадын дөрөв орчим хувийг, хэдэн зуун сая хүн амын цар хүрээг хамарч, зах зээлийн асар их нөөц боломжтой юм.
Эдийн засгийн эрч хүчний хувьд 2023 онд, хөдөө орон нутгийн ДНБ 100 тэрбум юанийг давсан “100 тэрбумтан шянь” 59 болон нэмэгдсэн байна. Аньхуй мужийн Фэйси хотод шинэ эрчим хүчний авто машины аж ахуйн нэгжүүд цугларсан бол Жянсү мужийн Күнь Шань хотод электрон мэдээллийн аж үйлдвэр хөгжсөн юм, Жэжян мужийн Цы Ши бол гэр ахуйн жижиг хэрэгслийн аж үйлдвэрийн хөгжсөн байдаг. Үүнээс гадна, бусад шяний бараа бүтээгдэхүүн хилийн чанадад борлуулагдаж, Хятад улс, тэрчлэн дэлхийн боловсруулах ажил төрлийн томоохон бааз болж байгаа тул эдгээр хошуу, шянууд нь дэлхийн зах зээлийг холбож хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж байгаа ажээ.
Хэрэглээний байдлаас үзэхэд - 2024 оны эхний хагас жилд Хятадын хөдөө тосгонд оршин суугчдын нэг хүнд ногдох хэрэглээ 9197 юаньд хүрч, 7.4 хувиар өсөв. Цай, ундаа, хоол хүнс, зочид буудал зэрэг брэндүүд захад ихээр борлуулагдаж, соёлын аялал жуулчлал хөгжөөнтэй болж байна.
Хошуу шянь бол хот хөдөөгийн нэгдсэн хөгжлийн чухал гарц юм. Төрийн үйлчилгээний чанар сайтай олон төрлийн хангамжийг нэмэгдүүлэхийн дагуу нөхцөл сайтай шянь нь том хотдуутай хэлхээ холбоогоо эрчимжүүлж, тухайн нутгийн оршин суугчдад боловсрол, эмчилгээ зэргийн чанар сайтай үйлчилгээ үзүүлж байна.
Тэнгис далайн эдийн засаг
Хөлөг онгоцонд сууж аялах захиалга ирэх тусам нэмэгдсээр байгаа нь олон улсын зах зээлийн хувьд чухал байр суурийг эзэлж байгааг харуулж байна. Жишээлэхэд, зүүн өмнөд нутгийн далай дагуу хотууд, Шаньдун хойг зэрэг орон нутгуудад зорчигчид мэдэгдэхүйц нэмэгдсээр байгаа нь хөлөг онгоцны аялал жуулчлал маш түргэн сэргэн хөгжиж байгаагийн нэгэн тод илрэл болж байна. Далай тэнгисийн газрын тос, далай тэнгисийн салхины эрчим хүч зэрэг салбаруудад холбоотой тоног төхөөрөмжийн бүтээгдэхүүнүүд шинээр нэмэгдсээр байна. 2024 он гарснаас хойш далай тэнгисийн эдийн засаг эрчтэй хөгжсөөр байгаа юм.
2023 онд Хятад улсын далай тэнгисийн үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүн 9 их наяд 909 тэрбум 700 сая юаньд хүрч ДНБ-ий 7.9 хувийг эзэлж, улс ардын эдийн засгийн өсөлтийг 0.4 пункт нэмэгдүүлсэн үзүүлэлттэй байна. Төсөөлснөөр, 2024 оны эхний гурван улирлын байдлаар далай тэнгисийн нийт үйлдвэрлэлийн өртөг 7 их наяд 700 тэрбум юаньд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 5.4 хувиар өсөж, өсөлтийн хэвийн байна.
Сүүлийн жилүүдэд далай тэнгисийн салбарын шинжлэх ухаан технологийг оюунлаг, дижитал хэлбэрээр хөгжүүлж, далай тэнгисийг ажиглаж урьдчилан сэргийлэх, далайн ёроолын хайгуул хэмжилт, далай тэнгисийг хамгаалахад хиймэл оюун ухааны технологи өргөнөөр ашиглаж байна. Хятад улс далай тэнгисийн аж үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан технологийн шинийг бүтээх ажлыг дээд хэмжээнд чухалчлан үзэж, судлан бүтээхэд зориулсан хөрөнгө оруулалтыг тасралтгүй нэмэгдүүлсээр байна. Жишээлэхэд, том оврын LNG тээврийн хөлөг онгоц, нисэх онгоц тээгч хөлөг онгоц,том оврын аяллын хөлөг онгоцыг Хятад улс амжилттай үйлдвэрлэсэн байна.
Их булангийн эдийн засаг
2024 оны 12-р сарын 11-ний өдөр Гуандун--Хонконг–-Макаог холбосон далай дамнасан томоохон төсөл--Хуанмаохай тэнгис дээрх гүүр албан ёсоор ашиглалтад орж, Гуандүн мужийн Жүхайгаас ЖянМэнь хот хүрэх цаг хугацааг ойролцоогоор 30 минутаар богиносгосон байна.
Тэнгис дээрх тус гүүр ашиглалтад орсон нь зөвхөн зам тээврийн дэд бүтцийн салбар гарсан томоохон амжилт төдийгүй, тус бүс нутгийн эдийн засгийн салбар цаашид тэлэн өргөжсөн явдал боллоо. Хятадын Олон Улсын Эдийн Засгийн Харилцааны Төвийн Шинжлэх Ухаан Судалгааны Мэдээллийн Хэлтсийн орлогч дарга Лю Шяндүн:
- Дэлхийн зэрэглэлийн Их буланг дурдахад, дөрвөн зүг найман зовхист нэвтэрсэн зам тээврийн сүлжээгээр онцлог юм. Тодруулбал агаарын тээвэр, далайн тээвэр хурдтай хөгжиж байгаа төдийгүй гадаад нэн өргөн хүрээнд нээлттэй байлгаж чадсан юм. Түүнд аж үйлдвэрийн төлөв байдлын хувьд дээр хэмжээнд төвлөрсөн аж үйлдвэрийн бүстэй бөгөөд маш өндөр нэмүү өртөг шингэсэн байдаг. Эдгээр Их булангийн бүс нутгийн эдийн засгийн өвөрмөц онцлог болсон юм.
Хятад улсын хэмжээнд хамгийн төлөөлөх хүчин чадал бүхий Гуандүн, Хонконг, Макао-ийн Их булангийн бүсийн хувьд, Хятадын 0.6 хүрэхгүй тус бүс нь бүх Хятадын 1/9-ийн эдийн засгийн хувь нэмэр оруулж, Хятадын хамгийн их нээлттэй, эдийн засгийн ба инновацийн хамгийн их эрч хүчтэй бүс нутгийн нэгэн болсон байна.
Лю Шяндүн :
- Хятад улс их булангийн эдийн засгийг хөгжүүлэх нөхцөл боломж давуу талтай байдаг. Тухайлбал Хятад улс маш урт тэнгисийн эрэгтэй, боомтын хүчин чадал өндөртэй, далай дагуу орон нутгийн эдийн засгийн ерөнхий хүчин чадал их, Бөхай тэнгисийн булан, Ханжөүгийн булан, Тонкин булан зэрэг бүс нутгууд сүүлийн жилүүдэд өндөр түвшинд гадаад нээлттэй байж, эрчтэй хөгжүүлж, эдийн засгаа маш сайн дайчлан хөгжүүлж байна. Цаашид их булангийн эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэхэд нэг талаар гадаадтай хэлхээ холбоогоо үргэлжлэн дээшлүүлж, Тухайлбал, агаарын тээвэр, далайн тээврийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, улмаар гадаад нээлттэй цонхоо улам их нээж, нөгөө талаар дотоодын шинийг бүтээх эрч хүчийг эрчимжүүлэн, ашигтай нөхцөл байдлыг бүрдүүлэх өгөгдөл, хөрөнгө мөнгө, хүн хүч зэрэг хүчин зүйлийг улам их түргэсгэж, аж үйлдвэржилт болон ниновацтай хөгжлийг улмаар ахиулах болно.

Жөүшань хотын Шэнсы Шяний Люйхуа арлын далайн салхин эрчим хүчний төсөл
Зургийг: ЧЭН БИНХАН

Гуандүн мужийн Жүхай болон Жянмэний Хуанмаохай их гүүр
Зургийг: ГҮӨ ЮНЛЭ

Шанхайн нанжин замын гудамжны дэлгүүрээр хэсэж байгаа гадаадын жуулчид
Зургийг: ВАН ЧҮ

Шаньдүн мужийн Цао шяны Дажи сууринд байрлах хятад хувцасны баазад хятад хувцсыг онлайнаар борлуулж байна
Зургийг: ГҮӨ ШЮЙЛЭЙ

Шэньжэнь хотын ахмадад зориулсан нэгэн дэлгүүрт ахмад настнуудад зориулсан цахилгаан машин туршиж байна Зургийг: ЛЯН ШЮЙ

Шэньжэнь хотын ахмадуудад зориулсан нэгэн дэлгүүрт настнуудад зориулсан цахилгаан машин туршиж байна Зургийг: ЛЯН ШЮЙ
