1.Squat хийхээр өгзөг биш гуя томроод байх юм яах вэ?
Анх хийхэд гуя томорно. Гэхдээ бага зэрэг л... хэрвээ мэдэгдэхүйц үнэхээр том болоод байгаа бол та буруу хийж байна гэсэн үг. Доорх бичлэгийг үзээд зөв хийгээрэй. Ер нь хийх болгондоо толины урд өөрийгөө хажуунаас нь хараад хийвэл зүгээр. Анх хийхэд унах гэж байгаа юм шиг санагдана. Хэцүү ч тэсээд хийгээд байвал үнэхээр амархан.

2.Дэглэм барьж байгаад болихоор илүү их таргалаад байх юм. Яах вэ?
Олон кг хасахын тулд дэглэм барих хамгийн буруу. Учир нь дэглэм барихдаа та үнэхээр өлсөнө. Өлсөх үедээ тийм юм идчих юмсан энээ тэрээ гэж үнэхээр их бодно. Тэгээд дэглэм дуусаад хүссэн кг-аа хасахаар сэтгэл нь ханаад өлсөж байхдаа занасан хоолнуудаа иддэг. Тэгээд л буцаад таргална. Тийм учраас дэглэм барих ямар ч хэрэггүй. Харин зөв хооллож сураарай.

3.Би хоол хийх дуртай. Тийм болоод ч тэр үү, хоолны дуршил ихтэй. Онцгүй амттай биш л бол хоол идчихдэг муу талтай. Үүнийгээ яаж засах вэ?
Та үргэлж ус ууж яв. Ус их уувал гэдэс дүүрээд цатгалан юм шиг санагддаг. Ядаж хоол идсэн ч бага иддэг. Хоол хийх дуртай юм бол ногоотой хоол хийж байгаарай. Ногоон ногоонуудаар хийсэн хоолыг хичнээн их идсэн ч таргална гэж санаа зовох хэрэггүй. Оройн цагаар хоол идэхийг хүсээд байвал чихэргүй ааруул , тараг , алим идээрэй.
4.Би 7 хоногтоо 1 өдөр мацаг барьдаг. Энэ нь зөв үү?
Маш сайн байна. Мацаг барих нь ходоод агшихад нөлөөлдөг. Ходоод агшиснаар арай бага иддэг болно. Хүн ер нь ганц өдөр дан ус уугаад хоол идэхүй гэдсээ цэвэрлэж байх хэрэгтэй.

5.Ус их уухаар ойр ойрхон өнгөгүй шээгээд байх юм, энэ зүгээр үү?
Өнгөгүй шээс гарна гэдэг чинь таны бие эрүүл байна гэсэн үг. Олон шээж байгаа чинь ч сайн. Яагаад гэвэл дотор эрхтнүүдэд байгаа бохирдол чинь шээсээр дамжиж гардаг. Гэхдээ ус уухдаа том томоор балгалаад байж болохгүй шүү. Бага багаар шимж уугаарай.
