solongonews
Нас ахисан ч залуу харагдах энгийн аргууд
2015-12-28 18:21
Хүн бүр л яг өөрийн жинхэнэ наснаасаа илүү залуу харагдахыг хүсдэг, ялангуяа нас ахих тусам энэ хүсэл нь илүү их болж эхэлдэг. Мэдээж наснаасаа залуу харагдана гэдэг сайхан зүйл мөн. Тиймд бид өнөөдөр танд нас ахисан ч залуухан харагдах энгийн аргуудыг танилцуулах гэж байна.
Ус уух.
Ус бол хамгийн энгийн бөгөөд үйлчилгээ нь үр дүнгээ сайн өгдөг аргуудын нэг билээ. Өдөрт багадаа гэхэд 8 аяга ус уугаад байвал эрүүл мэндэд тустайгаа, жин хасахад туслана мөн таны арьсыг илүү тольгор цэвэрхэн харагдуулна.
 
Дасгал хийх.
Мэдээж та үүнийг байх гэж төсөөлж байсан байх. Долоо хоногт 3,4н удаа дасгалаа идэвхийтэй хийгээд харин үлдсэн өдрүүдэд нь үндсэн хөнгөн дасгалуудаа хийгээд байвал таны биеийн булчин сайжирж мөн эрүүл мэндэд ч тустай. Гэхдээ хамаагүй хүнд дасгалууд бүү хийгээрэй.
 
Өөх тосноос хол бай.
Өөх тостой хоол хүнс их хэмжээгээр хэрэглэснээс болж их таргалалт үүсдэг. Таргалах тусам насахисан харагддаг. Зов зохистой хооллох нь хамгийн чухал. Мөн түргэн хоол битгий идэж байгаарай, бургер, пицца гэх мэт хоолнууд.
 
Өдөрт 7 цаг унтах.
Итгэмээргүй ч гэсэн өдөрт 7 цаг унтаад байвал таны эрүүл мэндэд мөн царай зүс сайхан харагдахад тустай. Шөнөжингөө нойргүй явсан хүн ямар харагддаг билээ, тэгэхээр өдөрт илүү ч үгүй дутуу ч үгүй яг 7 цаг унтаж амарж байвал зохистой.
 
Муу зуршилуудаа хая. 
Муу зуршилд нь мэдээж архи мөн тамхи багтана. Тамхи татаж архи уугаад байвал таны эрүүл мэнд мөн гоо сайханд тань халтай. Тийм учираас яг одоо муу зуршилууддаа баяртай гэж хэлээрэй.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл