Түүнээс битгий нуу
2015-12-28 18:21
Нууцлагдмал, тааварлашгүй эмэгтэй байх хэрэгтэй боловч тун, хэмжээг тааруулах нь чухал. Та хоёрын харилцаа сайн ч бай муу ч бай дараах хэдэн зүйлийг нуух гэж оролдоод хэрэггүй. Нээлттэй бай.
1. Өөрийн гоо үзэсгэлэн
Хайртдаа өөрийн будаггүй төрхөө нэг харуулаарай. Чамайг элдэв чимэглэлгүй байгаагаар нь хайрлах нэгнийг хайрлахаа шийдээрэй. Будалт, янзалсан үс, урт хумстайгаар чинь төсөөлдөг нэгэн заяаны хань байж чаддаггүй.
2. Зарлага
Санхүүгийн чадавхи, чадамж харилцаанд ихээр нөлөөлдөг. Тийм учраас өөрийн санхүүгийн тооцоо, орлогын тухай түүнээс нуулгүй хэлээрэй.
3. Өөрийн мөрөөдөл
Өөрийн мөрөөдөл, зорилгын талаар түүнд яриарай. Тэр чамд хайртай бол мөрөөдөлд чинь хайртай байх болно.
4. Хоолны өвөрмөц зуршил
Нийтлэлч миний бие гэхэд чихэртэй талх эсвэл боорцгыг шөлтэй хоолонд хамт иддэг. Энэ мэт хооллох өвөрмөц зуршил, дадал зэргийг түүнээс бүү нуу.
5. Өөрийн итгэл үнэмши
Өөрийн итгэл үнэмшил, дэмждэг хүмүүсээ нуугаад хэрэггүй. Үзэл бодлоо нээлттэй илэрхийл.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
