solongonews
Охид минь уншаарай #2
2015-12-28 18:21
Өнгөрсөн дугаартаа бид бүхэн ганц бие байдлын тухай ярилцсан билээ. Харин одоо та хүнийг яаж хайрладаг вэ? Хэнийг илүү хайрлах ёстой гэж боддог вэ?
 
 
Энэ хорвоо дэлхий дээр зөндөө олон хайр байдаг. Эцэг эхийн , анд нөхдийн, хос хоёрын, амьгүй зүйлийг хайрлах гэх мэт. Олон төрлийн хайр байдаг ч энэ бүгд нэг л зүйлийн төлөө байдаг. Тэр нь юу вэ гэвэл АЗ ЖАРГАЛ юм. Хамгийн чухал хайр нь эцэг эхийн хайр. Яагаад гэдгийг тайлбарлах нь илүүц биз. Гэвч зарим хүмүүсийн хувьд хос хоёрын хайр илүү чухал санагддаг байх.
 
Баяраар  найз залуу/охиныгоо баярлуулах гэж ээжээсээ мөнгө нэхээд БАЙХГҮЙ гэхэд нь уурлаад гарахдаа ээж чинь чамд гомдоод хаалганы цаана нулимсаа мэлмэрүүлэн үлдсэнийг чи мэдэхгүй байгаа. Аав чинь чамайг бусад хүүхдээс муу явуулахыг хүсээгүйдээ өдөржин шөнөжин борви бохис хийлгүй зөвхөн чиний  төлөө ганцхан чиний л төлөө ажиллаж байхад нь хөлийг нь усанд дүрээд угааж өгөхийнхөө оронд ийм зүйл авч өгсөнгүй, хоолны мөнгө өгсөнгүй гэж уурлаж байгаа юм биш биз? 
 
Амьнаасаа амь ургуулж ганцхан чамайг л дуурайсан баяцхан зулзага төрүүлж өгсөн, чамайг цэвэрхэн гэрт амьдруулахыг хүсэн өдөржингөө угаалгын ажил хийн өөрийгөө ч тордох завгүй байгаа  хайрт эхнэрийгээ хууран өөр эмэгтэйтэй  нэг оронд хэвтэж байгаа эр та юу хийж байгаагаа ч ойлгохгүй хэн нь өөрийг чинь хань болохыг дахин нэг бодоорой.
 
Чамтай танилцаж байхад байсан урт сайхан хар үс, хуримын бөгжөө зүүж байсан сүмбэн хуруу, чиний харцыг булааж байсан өө сэвгүй царай тэр бүгд одоо өмнөх шигээ байна уу? Сайн хараарай байхгүй болоод илүү муухай болсон байвал залуу та буруутай гэж бодоорой. 
 
Хайртай гэж гэрээс нь гарган авч суусан ханиа жаргаахын оронд зовоож, гомдоож, хуурч байвал өөрийгөө эр хүн гэж бодоод хэрэггүй л байх. 
 
Мөнгөнөөс өөр зүйл мэдэхгүй дэлгүүр хэсэн гоёмсог л байвал аз жаргал гэж боддог эмэгтэй та нөхрийнхөө мөнгийг үрэхийн оронд өөрөө ажил хийгээд цалингыхаа 50 хувий г нөхөртөө өгөөд зугаац гээд гаргаад үзээрэй. Чиний зовж олсон мөнгийг чамаас өөр хүн баруун солгойгүй цацаж байхыг хараад суух ямар байдгыг ганц ч болов удаа мэдрээрэй. Энэ хорвоо дээр мөнгөнөөс өөр чухал зүйл байдаг гэдгийг ойлгохыг хичээгээрэй. 
 
Энэ амьдралд хүний хайрыг хүртэх ёсгүй хүн гэж байдаггүй. Бусдаас хайр мэдрээгүй өссөн хүүхэд харгис араатан болон өсдөг юм шүү. Хүний амьдралд хайраар дутааж болохгүй үргэлж хайрлаж байх ёстой хүмүүс гэж байдаг. Тэднийгээ хэзээ  ч гомдоох учиргүй юм шүү. 
Тиймдээ ч алдарт яруу найрагч О. Дашбалбар “Амьддаа бие биенээ хайрла” хэмээх шүлгээ туурвисан байх. Тэрхүү шүлгийг нэг уншаад үзээрэй. Амьд байхдаа л бүсдад хайр халамжийг харамгүй түгээгээрэй. 
 
Нийтлэгч: Гоо
 

 

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл