solongonews
”Төлөвлөгөөний хөтөлбөр”-ийг шинжлэх ухаанчаар боловсруулах хэрэгтэй
2015-11-20 11:30
Ли Кэчян 11 дүгээр сарын 17-нд ”13 дугаар таван жилийн төлөвлөгөөний хөтөлбөр”-ийг боловсруулах ажлын хуралдааныг даргалан хуралдуулжээ.

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 11 дүгээр  сарын 17-нд "13 дугаар таван жилийн төлөвлөгөөний хөтөлбөр"-ийг боловсруулах ажлын хуралдааныг даргалан хуралдуулжээ.

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян

Хурал дээр Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хороо "Төлөвлөгөөний хөтөлбөр" боловсруулах ажлын хариу мэдүүлэлт хийжээ. Ли Кэчян хэлэхдээ: - Ирэх 5 жил бол Хятад улс чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах шийдвэр он жилүүд болох төдийгүй, мөн хөгжлийн бүтцийг өөрчлөн сайжруулах зангилааны он жилүүд байж, бидэнд гадаад дотоодын багагүй боломж, сорилт тулгарах болно. Тиймээс бид "Төлөвлөгөөний хөтөлбөр" боловсруулахдаа эрхбиш хөгжлийн шинэ үзэл баримтлалыг ил тод байранд тавьж, өөрчлөлтийн үзэл санааг бүх дамжлагад нэвтрүүлж, үр ашигтай арга хэмжээг хэрэгжүүлэх хэрэгтэй. Түүнчлэн "Төлөвлөгөөний хөтөлбөр" нь төв болон орон нутгийн идэвхжлийг гүйцэд дайчлах хэрэгтэй гэжээ.

Найруулагч: Урьхан
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл