solongonews
Гэр бүл амьдралыг жаргалтай болгох нь
2015-12-28 18:21
Гэр бүл гэдэг хүний амьдралын хамгийн үнэтэй зүйл. Хүн өөрийн гэртээ л өөрийнхөөрөө байж амарч чаддаг. Таны хүүхэд том ч бай, жижиг ч бай таны аз жаргал мөн. Энэ л гэр бүл бол тнаы хамгийн чухал зүйл юм. Аз жаргалтай гэр бүлд ямар чанар байх хэрэгтэй вэ?
1. Хайр болон анхаарал халамжийг бэлэглэнэ
Гэр бүлээс илүү таныг ихээр хайрлаг хүн хэн бэ? Гэр бүлийн бүх гишүүд бие биедээ анхаарал халамж тавьснаар гэр бүлийн уур амьсгал илүү дулаан болж өгнө. Жаргалтай амьдралын чухал зүйл бол уучлах зүрх байдаг учраас та гарч ирсэн асуудлыг удаашруулалгүй хурдан шийдэх хэрэгтэй.
 
2. Бие биенийгээ түшинэ
Хүний амьдралд тохиох хэцүү бэрх зүйлийг хамт түшиж туулах хүн бол таны гэр бүл. Мөн бусдын өмнө нөхрөө хайрлан магтаж байх нь зөв. Нөхрөө хааяа онгироож байх хэрэгтэй. Хүний эвийг олно гэдэг маш чухал юм шүү.
 
3. Урам зориг, өөртөө итгэх итгэл бэлэглэгч бол гэр бүл
Миний бодлоор бүх гэр бүл дотроо бие биендээ урмын үг хайрлаж эерэг энерги байлгаасай гэж хүсдэг. Хоорондоо яс хаяж, хий хоосон хардах хэн хэндээ хэцүү. Тиймээс эхлээд өөртөө итгэх итгэлээ олох явдал нь дараагийн үйлдэл буюу гэр бүлээ хайрлах үйлдэлд маш том нэмэр оруулдаг. Үргэлж урмын үг хайрлаж харилцан биенийгээ ойлгож амьдар.
 
4. Гэр бүлтэйгээ байхад юунаас ч айдаггүй
Элэг бүтэн амьдрал гэдэг ямар их аз вэ? Энэ амьдралд зөвхөн та ганцаараа зүтгэхгүй, гэр бүлтэйгээ хамтдаа зүтгэнэ. Энэ л аз жаргал юм уу даа.
 
5. Амьдралын сайхан мөч бүрийг хамтдаа
Бүх сайхан мөч бүхнийг хамтдаа өнгөрүүлэх сайхан. Үүний тулд л гэр бүл байдаг юм. Гэрлэлтийн өдөр, анхны үр тань мэндэлсэн өдөр гээд сайхан мөч бүрийг хамтдаа туулж, зовлонг дайрч хамтдаа явах хүн бол таны гэр бүл юм шүү. 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл