solongonews
Ахуйн зөвлөгөө: Үүнийг хэрхэн цэвэрлэх вэ?
2015-12-28 18:21
Бүсгүйчүүд бидний амьдралтай мөнхөд хамаатай байдаг зүйл бол мэдээж цэвэрлэгээ. Гэвч гэр цэвэрлэсний үр дүнд ямар ч өөрчлөлт гарахгүй байвал ямар ч урамгүй болчихдог. Магадгүй миний танд өгөх бяцхан гэр ахуйн зөвлөгөө таны ажлыг хөнгөвчилж, нэмэр болно гэж найдаж байна.
1. Мебель ширээг өнгө оруулая. ½ стакан уксус дээр ½ оливийн тос нэмээд алчуурт шингээгээд арчаад үзээрэй. Цоо шинэ юм шиг гялалзах болно.
2. Дэрний уутыг цайруулая. Ер нь удсан дэрний уут шарлаад байдаг. 1 стакан угаалгын нунтаг + 1 стакан аяга таваг угаах шингэн + 1 стакан цайруулагч нэмээд час халуун усанд байлгана.
3.  Шкафаа цэвэрлэе. 1 халбага ургамлын тос + 2 халбага сода нэмээд алчуураар, сойзоор арчина.
4. Угаалтуур болон шүршүүрний зэвэрсэн болон цайрсанг цэвэрлэе. Үүний тулд танд уксус байхад хангалттай. Уксусаар 20-30 минут арчих, эсвэл уксустай алчуур 20-30 минут байлгах хэрэгтэй. 
5. Индүүг цэвэрлэх. Индүүний давуун дээр цаас дэвсээд давс цацаж өгнө.  Индүүг хамгийн их дээр халааж уурыг хаасан байх ба усгүй байх ёстой. Халсан индүүг давс дээр явуулаад үр дүнг хараарай.
6. Буйдангийн толбыг арилгах. Танд зүлгүүр болон спирт хэрэгтэй. Хэрэв буйдан эвгүй үнэртэй болсон бол сода нэмээд зүлгээрэй. 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл