solongonews
“Хурд” хамтлаг Хөххотод тоглолтоо хийлээ
2015-11-15 01:10
“Хурд” хамтлагийн бие даасан тоглолт 11 дүгээр сарын 14-ны үдшийн 20:00 цагт Өвөр Монголын Улаан Tеатрт боллоо.

Олон сайхан уран бүтээлчдийг тайзан дээр гаргаж, урлагийг сурталчилж, монгол түмэндээ түгээж байдаг Өвөр Монголын "Цог" компани тоглолтыг зохион байгуулсан юм.

“Хурд” хамтлагийг хүсэн хүлээж байсан Хөххотын үнэнч шүтэн бишрэгчиддээ тун удахгүй хэвлэлтээс гарах шинэ цомогтоо орсон  “Сэтэрч нураагүй” зэрэг шинэ дуугаа бэлэг болгон өргөн барьж, хүрэлцэн ирсэн эрхэм үзэгчид анхны сонсогч болсноороо энэ удаагийн тоглолт онцлог боллоо.

Мөн олны хүртээл болсон хэн бүхний сонсох дуртай, үргэлж аялж явдаг “Чоно”, “Цэргийн бодол”, “Бахархал”, “Миний дайсан”, “Нэг ангийнхан”, “Нулимсаа тэвчье”, “Чи минь байгаа болохоор”, “Эндүүрэл”, “Шинэ жил”, “Сэрүүн бухимдал” зэрэг дуунуудаа дуулснаас гадна тэр бүр концертод дуулагдаад байдаггүй зарим онцгой уран бүтээлээсээ өргөн барьж, үзэгчдийн сэтгэл зүрхийг догдлуулан донсолгов.

Дашрамд дуулгахад "Харанга" хамтлагтай хамтарсан тоглолтоо ирэх сард Шилийнхотод хийх юм байна.

Бүтэн 3 цаг гаруй үргэлжилсэн уг тоглолт эх орноо магтан дуулсан “Эх орон” дуугаар өндөрлөв.

Найруулагч: Б.Туяа
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл