solongonews
Хадмуудтай танилцах мөчид ингэж бэлдэцгээе
2015-12-28 18:21
Хадам эцэг эхтэйгээ танилцана гэдэг хэний ч хувьд маш хариуцлагатай алхам байдаг. Тэгвэл тэр өдөр биеэ хэрхэн авч явбал зохих вэ?
Анхны уулзалтаа хайртынхаа гэр бүлийн ямар нэгэн баярын үеэр тааруулбал илүү тохиромжтойг эн түрүүнд сануулъя. Жишээ нь,  түүний аавын төрсөн өдрөөр, ер нь ойрын баярын өдрөөр нь ч байхад болно. 
Түүний гэрийнхэн зөвхөн таныг хүлээн хоол бэлдэж байгаа бол маш хэцүүхэн уулзалт болох нь дээ. Та их сандарч, анхаарлын төвд байж, олон асуултанд булуулж, улайх нь тодорхой. 
 
Ярианы сэдэв юу байвал дээр вэ?
-Хобби, хийх дуртай зүйлсийн тухай ярь. Энэ нь урлаг, спорт, уншсан номны тухай, эсвэл театрт үзсэн жүжгийн тухай байвал зүгээр. 
- Гэр бүлийнхээ тухай ярьвал тэд мэдээж их сонирхоно доо. Тэд ямар ажил эрхэлдэг, ямар боловсролтой вэ гээд л...
- Хамгийн сүүдл гэр бүлээрээ хаашаа агаар салхинд гарснаа ярь
-Эзэмшсэн боловсролоо хэлэхээ мартаж болохгүй. Ямар сургууль төгссөн, ямар мэргэжилтэй гэх мэт 
- Таны ирээдүйн төлөвлөгөөний тухай тэд заавал асууна
- Ирээдүйн хадмуудыгаа ямар боловсролтой хүмүүс вэ, мөн хаана салхинд гарах дуртайг нь мэдэж аваарай
- Гэрийн тухтай байдал, зарим сувенир хичнээн сайхан болон мөн үнэхээр сайхан амттай оройн хоол байна гэж магтахаа мартаж болохгүй
- Оройн хоолны дараа угаалгын албанд заавал хамрагдах хэрэгтэй. Хадам ээж чинь үнэлэх болно
 
Юу ярьж болохгүй вэ?
- Улс төр, шашны тухай ярих хэрэггүй. Ялангуяа энэ тухай мэдлэг нимгэн бол бүр ч дэмий
- Хэтэрхий хувийн чанартай асуултанд хариулах хэрэггүй
-Хувийн асуудлаа дэлгэх хэрэггүй
- Ширээнд сууж  байгаа хүмүүст хамаарахгүй хүний тухай ярих нь утгагүй
- Гэр бүлээ хэрхэвч муулж болохгүй
- Таны орлого хэд болох, хэр үрэлгэн болох тухай асуултанд хариулах хэрэггүй
Хамгийн гол нь өөрийнхөөрөө бай. Инээмсэглэн даруу хувцаслаж очоорой. 
Гар хоосон очиж болохгүй. Бэлгэнд сүү, чихэр, нарийн боов  гэх мэт байвал зүгээр. 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл