solongonews
Нарийхан бэлхүүсний нууц
2015-12-28 18:21
Шинэ он хаяанд ирлээ, бүсгүйчүүд ээ. Гоёмсог даашинз өмсөхөд нарийхан халуухан бэлхүүстэй бол танаас нүдээ салгаж чадахгүй хүмүүс олон байх нь сайхан биш гэж үү. Тэгвэл үүний тулд юу хийх ёстой вэ.
 
 
1. Цагираг эргүүл 
Хамгийн шилдэг энгийн арга бол цагираг эргүүлэх. Өдөрт 10 минут эргүүлэхэд л хангалттай. Гэхдээ нэг анхаарах зүйл бий. Жишээлбэл, үргэлж баруун талруугаа эргүүлээд байвал баруун талын тайл чинь илүү сайн хөгжих болно. Тиймээс ээлжлэн эргүүлэх ёстой. 
2. Гэдэсний дасгал
Гэдэсний дасгалуудыг хийх үед бэлхүүсэнд давхар нөлөө өгдөг. Тиймээс гэдэсний дасгалыг үр дүнтэйгээр хийх хэрэгтэй.
 
3. 10 жилийн биеийн тамирын хичээлээр заадаг дасгал 
10 жилийнхаа биеийн тамиртаа дургүй бүсгүйчүүд байдаг л байсан биз. Гэхдээ сурагч байхад багш нар хэзээ ч хүнд хэрэггүй зүйл заадаггүй. Төвөгтэй санагддаг байсан 8 тоотын дасгалууд сайхан бие галбирт чинь чухал гээд бод доо.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл