Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Миний facebook найзууд дундаас хамгийн загварлаг , хамгийн мэдрэмжтэй гайхалтай бүсгүйтэйгээ ярилцах болсондоо баяртай байна.
Сайн сайн байна уу? Чамд ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. Facebook-р найзууд болж , ярилцъя гэсэн хүсэлт тавьсанд баярлалаа.
Их донжтой хувцаслах юмаа. Өөрийн мэдрэмжээрээ юу эсвэл сонин сэтгүүлээс хардаг уу?
Ихэнхдээ өөрийн мэдрэмжээрээ. Гэхдээ хажуугаар нь энэ жилийн трэнд юу байна гэдгийг интернэт , сэтгүүлээс хардаг. Ерөнхийдөө бол хослуулдаг гэж хэлж болно.

Мэдээж дэлгүүр хэсэх дуртай байх. Ихэнхдээ ямар дэлгүүрийг сонгодог вэ?
Ихэвчлэн "Их дэлгүүр" болон "Улаанбаатар их дэлгүүр"-ээр үйлчлүүлдэг. Гэр ойрхон байдаг болохоор амар байдаг юм. Сүүлийн үед гаднаас захиалаад авдаг болсон.
Одоо үед интернэт захиалгад итгэхэд бэрх болсон зарим нь худлаа хулхидах эсвэл зурагнаасаа тэс өөр хувцас авч ирэх гэх мэт. Та ямар онлайн дэлгүүрийг илүүд үздэг бэ?
Онлайн дэлгүүрийн хувьд яг өөрийн чинь хэлснээр сайн муу , сайхан муухай янз бүр байдаг юм байна лээ. Яг адилхан зураг тавьчихаад нэг нь 30,000₮ нөгөө нь 300,000₮ байх жишээтэй.
1. Зураг адилхан байлаа гээд материал нь өөр байж болдог. Үнэтэй нь илүү сайн материалтай хийц нь цэвэрхэн гэх мэт.
2. Эсвэл тухайн онлайн дэлгүүрийг ажиллуулж буй хүний шунал бас хамаатай байх. 30,000₮-н барааг 300,000₮-р зарчихъя гэж боддог ч хүмүүс байгаа. Энэ нь их муухай санагддаг.
Онлайн дэлгүүр бол ерөнхийдөө эрсдэлтэй. Яг бодит зургийг нь харж , ирсэн барааг нь сонирхож , хүмүүс хэр их хандалттай байна гэдгээс нь шүүж болдог. Олны дунд эрэлттэй байгаа дэлгүүрээс захиалга хийж байгаа бол санаа зовоод хэрэггүй. Хамгийн чухал нь эхлээд сайн судлах хэрэгтэй.

Таны хувьд хувцаслахад баримталдаг зарчим гэж байгаа юу? Байгаа бол юу вэ?
Яг ийм байх ёстой , ингэж л хувцаслах ёстой гэсэн зүйл байхгүй. Өөрт таалагдсанаа л өмсдөг. Гол нь хувцас хоорондох өнгө болон загварын хоорон дах хэр нийцэх эсэхийг нь харах чухал.
Мэдээж хувцас өмсөхөд өнгөний зохицол их чухал байх. Таны бодлоор ямар ямар өнгүүд хоорондоо зохицон сайхан харагддаг гэж боддог вэ?
Ер нь бол хар цагаан өнгө хамгийн төгс зохицол гэж боддог. Мода-наас хэзээ ч гарахгүй 2 өнгө. Миний бодлоор хоорондоо зохицохгүй өнгө гэж байхгүй харин хоорондоо зохицохгүй загвар гэж байдаг. Жишээ нь яв ягаан цамцны доор ногоон өмд өмслөө гэж бодъё. Өнгөний хувьд бол сонсохоор ягаан сарнай шиг л сонсогдож байгаа биз. Харин ягаан цамц нь хэт эмэгтэйлэг торон оруулгатай эсвэл цэцэг навчтай байлаа , өмд нь ноосон , ноолууран , өргөн дүүжин эсвэр бүр бэлтгэлийн өмд байлаа. Хэр зохицолтой сонсогдож байна даа.
Хүмүүсийн нүдэнд өнгө нь зохицохгүй байгаа юм шиг харагдах тал бий. Яг үнэндээ загвар их чухал. Хаана ямар өнгийн хувцас өмсөхөө мэддэг байх хэрэгтэй юм шиг санагддаг.

Өнгөний сонголт дээрээ хэрхэн анхаарах вэ? Ямар газар ямар өнгийн хувцас илүү зохимжтой харагдах бол. Таны бодлоор?
Жишээ нь улирлын хувьд авч үзье. Зуны улиралд амралтын гэдэг утгаараа тод өнгийн хувцас зүгээр санагддаг. Өвөл ихэвчлэн бараан буюу хар , саарал өнгийн хувцас зүгээр санагддаг. Олон давхар хувцас өмсдөг болохоор хар өнгө нь туранхай харагдуулдаг. Хавар намрын улиралд биеийн өнгө буюу beige , nude , бор шаргал өнгө илүү сайхан харагддаг.
Өдөр тутамдаа хэтэрхий хурц , тод өнгийн хувцас тийм ч сайхан биш байх. Гэхдээ тод өнгөө хая гэж байгаа юм биш л дээ.
Хав хар өнгийн хувцас өмсөөд гарахдаа ягаан эсвэл цэнхэр ч юмуу тод өнгийн ороолт , хүзүүний зүүлт зүүвэл их дэгжин харагдах болно. Заавал үнэтэй брэнд өмсөхдөө гол нь биш танд өөрт чинь тохирсон , цэвэрхэн , зохисон хувцасаа өмсөөд явахад хангалттай.

Загварлаг хувцсалынхаа хажуугаар маш мэдрэмжтэй зурагчин юмаа. Энэ тэндэхийн гадаад сайятууд дээр байдаг шиг зурагнуудтай. Би үзэх их дуртай шүү хэхэ. Зураг дарахад хамгийн чухал 3 зүйл юу вэ?
Хэхэ баярлалаа. Би ч мэргэжлийн зурагчин биш болохоор мэргэжлийн талаас нь юу чухал болохыг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ миний хувьд
1. Зураг авахад зураг аа өнцөгөөс авбал зургийнхаа утга санааг илэрхийлэх чадах уу эхэлж тааруулдаг.
2. Гэрэл болон сүүдэр эффект их нөлөөлдөг.
3. Орчин их чухал санагддаг. Гоё дэлгүүр , лаунж , кофе шоп гэх мэт газар зураг аа авбал санаанд нийцсан аятай зурагтай болдог.

Өөрийнхөө авсан зурагнуудаас уншигч бүсгүйчүүддээ сонирхуулж болох уу?
Бололгүй яахав.



Надтай болон манай уншигч бүсгүйчүүдтэй ярилцсанд баярлалаа. Ирээдүйд нь сайн сайхныг хүсье.
Баярлалаа чамд ч гэсэн сайн сайхныг хүсье.
