solongonews
Хүүхдийн хамраас нус гоожвол яах ёстой вэ?
2015-12-28 18:21
Би энэ эмгүй эмчилгээг хүүдээ сүүлийн 4 өдөр хийж байна
Саяхны хэдэн өдөр хүүгийн маань хамраас усан нус гоожиж, найтаалгаад байсан юм. Шөнө унтахдаа муудаж, улагнаад байх болсон. Би нь ажилтай, өглөө гараад орой ордог юм болохоор орой гэртээ очоод л хүүгээ эмчлэх ажилд орохоор шийдсэн юм. 
Хамгийн түрүүнд аарц буцалгаж дээр нь цайны халбагаар нэг шар тос хийгээд элсэн чихэр давсаар амтлан халуун бүлээнээр нь хүүдээ уулгаж байгаа. Өдөртөө хоёр удаа аарц уулгаад байвал бүр сайн байх гэж бодсон юм. Аав маань хүүг хардаг болохоор өглөө гарахдаа би аарц хийж өгөөрэй гээд гардаг. Орой нь ирээд хүүдээ дахиад өөрөө аарц хийж өгнө. 
Ингээд унтахынх нь хэрд содтой буцалсан усаар хамар, амыг нь утаж байгаа. Гэхдээ хамгийн чухал нь хүүхдээ түлчихгүйн тулд гарыг сайн барьж, бас өнөөх уснаасаа бага зэрэг зайтай бариарай. Манай ээж нар төрөлхийн зөнтэй болохоор амжилттай сайн хэрэгжүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. 
 
Ингэхээр хамрынх нь нус илт багасч байгаа нь надад ажиглагдаж байна. Би энэ эмгүй эмчилгээг хүүдээ сүүлийн 4 өдөр хийж байна даа. Ямартаа ч хамрынх нь нус өтгөрөөд ногоон туяатай болоод шөнөдөө унтахдаа сайжирч байгаа. Ядаж л уйлж босч ирээд байхгүй болж байна. Одоо дахиад 3 хоног энэ эмчилгээгээ үргэлжлүүлэх санаатай байгаа. 
 
Аан бас, би өглөө өлөнгөө хүүдээ өгсөн. Энэ аргыг би сүүлийн 2 өдөр ашиглаж байна. Дээр үед биднийг ханиад хүрэхэд ээжүүд маань өлөнгөө өгчихөд л нам дарагддаг байсан гэдэг дээ. Одоо л бид паа пүү гэж ирээд л нэг их юм мэддэг царайлаад байгаа болохоос биш гэж бас бодлоо. Сэтгэл дагаад ч тэр үү ханиад нь намжиж байгаа. 
 
Нээрээ мартсанаас манай ажлын нэгэн эмэгтэй саяхан төрсөн. Охин нь одоо хоёр сар гарантай юм л даа. Гэтэл цонхон доор хүүхдээ унтуулж байгаад хатгаа авахуулчихаж. Эмнэлэгт очтол баахан эм бичиж өгсөн юм байх. Гэтэл нөгөө эмэгтэйн маань ээж нь уурлаад ийм жижигхэн амьтанд ийм олон эм өгнө гэж юу байдийн чи усаа өгөөд бас усаараа цээжийг нь ороо. Бас нуруу, цээжинд нь баавгайн тос түрх гэж зөвлөсөн байна лээ. Манай хүн ч тэдгээрийг бүгдийг нь хэрэгжүүлсэн юм байна. Гэтэл гурав хоногийн дараа эмчид хүүхдийнхээ цээжийг чагнуулахад нэлээд сайжирсан байсан гэсэн шүү. Эмгүй эмчилгээний аргууд, ээжүүдийн аргууд гэж их чухал зүйл байх шиг байна шүү. 
 
Монголхатагтай
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл